Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр                                                                    Дугаар 01                                                                                                      Улаанбаатар хот

 

 

Шүүхэд албан хэрэг хөтлөх журам батлах тухай

  

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт  заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс  ТОГТООХ нь:

            1.“Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-ыг хавсралтаар баталсугай.

            2.Энэ тогтоолыг 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

            3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2006 оны 33 дугаар тогтоол,  2007 оны 61 дүгээр тогтоолын  3 дугаар хавсралт, 62 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, 63 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, 2007 оны 66 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                                                                                            ДАРГА                                                      Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014

оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн

01 дүгээр тогтоолын хавсралт

ШҮҮХЭД АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхэд албан хэрэг хөтлөх, тамга, тэмдэг түших, хэвлэмэл хуудас хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Архивын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар болон холбогдох бусад дүрэм, журмуудад энэ журам нийцсэн байна.

1.3.Шүүх, шүүхийн тамгын газар нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэхээс гадна санхүүгийн, баримт бичиг хүлээн авсан, боловсруулсныг баталгаажуулсан зэрэг тэмдгийг хэрэглэнэ.

1.4.Шүүхийн нууцын зэрэглэл бүхий хэрэг, баримт бичиг хүлээн авах, боловсруулах, хадгалах, хамгаалах асуудлыг тусгай журмаар зохицуулна.

1.5. Анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх /цаашид "шүүх” гэх/-д тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хэрэглэхэд Монгол Улсын стандарт /MNS-5140-3-2011/-ыг дагаж мөрдөнө.

Хоёр. Шүүхийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, хэрэг, баримт бичиг хүлээн авсан, албан бичиг боловсруулсныг баталгаажуулах тэмдэг

2.1.Шүүхийн болон шүүхийн тамгын газрын тамга, тэмдэг хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба /цаашид "ажлын алба" гэх/ хариуцна.

2.2.Шүүхийн тамга, тэмдгийг тухайн шүүхийн тамгын газрын даргын шийдвэрээр шүүхийн захиргааны ажилтан /цаашид “тамга, тэмдэг түшигч” гэх/ түшнэ.

2.3.Шүүхийн тамгын газрын тамга, тэмдгийг тамгын газрын дарга түшнэ.

2.4.Шүүхийн хэвлэмэл хуудсуудыг тамгын газрын дарга хариуцаж энэ журмын 1.5-д заасан стандартыг баримтлан хэвлүүлнэ. Хэвлэмэл хуудсыг хэвлүүлэхдээ холбогдох хууль тогтоомж болон Монгол Улсын стандартыг баримтлана.

2.5.Хэвлэмэл хуудас нь захирамжилсан болон албан бичгийн гэсэн төрөлтэй байна.

2.6.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4-д заасан шүүхийн шийдвэрийг үйлдэхэд захирамжилсан хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

2.7.Шүүхийн тамга, тэмдэг түшигчийн түр эзгүйд түүний үүргийг орлон гүйцэтгэх шүүхийн захиргааны ажилтныг тамгын газрын дарга шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тамга, тэмдгийг бусдад шилжүүлэхийг хориглоно.

2.8.Тамга, тэмдэг алдагдсан, үрэгдсэн тохиолдолд энэ тухай ажлын албанд болон цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж холбогдох арга хэмжээг авна.

2.9.Тамга, тэмдэг шинээр хийлгэхэд тухайн шүүхийн тамгын газрын дарга тэмдэглэл үйлдэн, хуучин тамга, тэмдгийг ажлын алба хүлээн авч  холбогдох газарт нь хүлээлгэн өгнө.

2.10.Шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан тухайн шүүхийн хэвлэмэл хуудсуудыг хадгалах, олгох, хянах ажлыг хариуцна.

2.11.Хэрэг, баримт бичиг хүлээн авсан, боловсруулсныг баталгаажуулсан тэмдэг нь дараах стандарт шаардлагыг хангасан байна:

2.11.1.Хэрэг, баримт бичиг хүлээн авсныг баталгаажуулсан дардас нь 60x40x20 мм-ийн хэмжээтэй, дээд хэсэгт нь тухайн шүүхийн болон танхимын нэр, дардасны дугаар, түүний доод хэсэгт хэрэг, баримт бичгийг хүлээн авсан бүртгэлийн “дугаар”, “он, сар, өдөр, цаг, минут, хавтас, хуудасны тоо”, хавтсаар болон хуудсаар хүлээн авсны “аль нь болохыг доогуур нь зур” шилжүүлсэн он....сар....өдөр .......-д гэсэн бичвэртэй;

2.11.2.Баримт бичиг боловсруулсныг тэмдэглэх дардас нь 40x25x10мм-ийн хэмжээтэй, “боловсруулсан”, “нийлсэн”, “хувь”, “он, сар, өдөр, цаг, минут” гэсэн бичвэртэй.

 

Гурав. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хэрэглэх

3.1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4-т заасан шүүхийн шийдвэрээс гадна Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүн, шүүгчийн албан бичиг, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан тохиолдолд шүүхийн тамгыг, тамгын газрын даргын тушаал, албан бичигт тамгын газрын дарга гарын үсэг зурж тамгын газрын тамгыг хэрэглэнэ  

3.2.Тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

            3.2.1.анхан, давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийн албан бичиг болон бусад баримт бичигт;

            3.2.2.энэ журмын 3.1-д заасан захирамжилсан болон албан бичгийн хавсралт, тэдгээрийн хуулбарыг баталгаажуулахад;

3.3.Шүүхийн санхүүгийн тэмдгийг тухайн шүүхийн ерөнхий нягтлан бодогч хэрэглэнэ.

3.4.Баримт бичигт тамга, тэмдгийг албан тушаалтны гарын үсэг зурсан хэсгийг оролцуулж бүтэн, тэгш, тод дарна.

3.5.Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх гадаад улсад албан бичиг илгээхэд тусгай хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

3.6.Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хуулбарлан хэрэглэхийг хориглоно.

 

Дөрөв.Шүүхэд хэрэг, баримт бичиг хүлээн авсан, боловсруулсныг баталгаажуулах тэмдэг хэрэглэх

4.1.Хэрэг хүлээн авсан, баримт бичиг боловсруулсныг баталгаажуулах тэмдгийг дараах шүүх, шүүхийн зохион байгуулалтын нэгжид хэрэглэнэ:

            4.1.1. Хяналтын шатны шүүх;

4.1.2. Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхим;

4.1.3. Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 19 шүүх;

4.1.4. Иргэний хэргийн давж заалдах шатны 3 шүүх;

4.1.5. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 шүүх;

4.1.6. Захиргааны хэргийн давж заалдах шатны 1 шүүх;

4.1.7. Эрүүгийн хэргийн анхан шатны 30 шүүх; 

4.1.8. Иргэний хэргийн анхан шатны 30 шүүх;

4.1.9. Захиргааны хэргийн анхан шатны 22 шүүх;

4.1.10. Сум дундын 8 шүүх.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 35 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

 

Тав. Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах

5.1.Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан, хяналтын шатны шүүхэд бичиг хэрэг, өргөдөл, гомдол хариуцсан шинжээч, Улсын дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимын хувьд тухайн танхимын тэргүүний туслах, шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол хүлээн авсныг баталгаажуулна.

5.2.Энэ журмын 5.1-д заасан эрх бүхий албан тушаалтан тэмдгийг зохих журмын дагуу хадгалах бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглоно.

5.3.Хэрэг хүлээн авсныг баталгаажуулах тэмдгийг үрэгдүүлбэл зохих байгууллагуудад нэн даруй мэдэгдэж, хүчингүй болгосны дараа тухайн шүүхийн тамгын газар нөхөн хийлгэнэ.

5.4.Баримт бичгийг шүүх хүлээн авахдаа хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авсныг баталгаажуулсан тэмдгийг тухайн албан бичгийн эхний хуудасны арын нүүрний зүүн доод талд, хуудасны зүүн талаас  15 мм, доод талаас 20 мм зайд дарж баталгаажуулна.

5.5.Эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүх хүлээн авахдаа тэмдгийг тухайн хэргийн арын хавтасны дотор талын нүүрний зүүн дээд талд, хавтасны баруун талаас тэмдгийн баруун хязгаар хүртэл 120 мм, дээд талаас 20 мм зайд дарж баталгаажуулна.

5.6.Тэмдэг дээрх нөхөн бичилтийг бүрэн гүйцэт, үнэн зөв хөтөлнө.

 

Зургаа. Баримт бичиг боловсруулсныг баталгаажуулах

6.1.Бүх шатны шүүхийн баримт бичиг боловсруулсныг баталгаажуулах тэмдгийг тухайн шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан, Улсын дээд шүүхийн иргэн, эрүү, захиргааны хэргийн танхимын тэргүүний туслахууд  хэрэглэнэ.

6.2.Баримт бичгийг албажуулахаас өмнө баталгаажуулах тэмдгийг албан бичгийн эцсийн хуудасны арын нүүрний зүүн доод талд, хуудасны зүүн хэсгээс дардасны зүүн хязгаар хүртэл 15 мм, доод талаас 20 мм зайд дарна.

Долоо. Хариуцлага

7.1.Энэ журмыг зөрчсөн шүүхийн захиргааны ажилтанд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

       

-o0o-