Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2018 оны 04 сарын 20 өдөр             Дугаар 21                                     Улаанбаатар хот

 

Эрүүгийн болон зөрчлийн хэргийн 

захиргааны статистикийн маягт батлах тухай

 

              Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, Статистикийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Эрүү болон зөрчлийн хэргийн захиргааны статистикийн З-ШСЭ-1, З-ШСЭ-2, З-ШСЭ-3, З-ШСЭ-4, З-ШСЭ-5, З-ШСЭ-6, З-ШСЭ-7-1, З-ШСЭ-7-2, З-ШСЭ-7-3, З-ШСЭ-8-1, З-ШСЭ-8-2 маягт”-ыг хавсралтаар баталсугай.

2.Статитикийн мэдээллийг батлагдсан маягтаар гаргаж байхыг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн /Ц.Мандах/, хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2008 оны 17 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын ШС-1, ШС-1-ийн үргэлжлэл, ШС-4, ШС-5, ШС-6, ШС-7, ШС-10 маягтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

ДАРГА                                   Н.ЛҮНДЭНДОРЖ