Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2018 оны 4 сарын 27 өдөр                                                                                                               Дугаар 22                                                                                                                              Улаанбаатар хот

 

 

 

Журам батлах тухай

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. “Шүүгчийн хараат бус байдалд халдсан тухай гомдлыг шийдвэрлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга /Б.Одонгэрэл/, бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д даалгасугай.

3. Журмыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

 

 

ДАРГА                                               Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

22 дугаар тогтоолын хавсралт

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛД ХАЛДСАН ТУХАЙ

ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Шүүгчийн хараат бус байдалд халдсан тухай гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

2. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн /цаашид “Ерөнхий зөвлөл” гэх/ ажлын албаны албан хэрэг хөтлөлтийн журам болон бусад холбогдох хууль, тогтоомжид энэ журам нийцсэн байна.

3. Гомдол нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д заасан шаардлагатай харшлахгүй байвал зохино.

Хоёр. Гомдол гаргах, бүртгэх, шийдвэрлэх

1. Шүүгчийн хараат бус байдалд халдсан тухай гомдлыг тухайн Шүүхийн тамгын газар, Ерөнхий зөвлөлд гаргана. Гомдолд нотлох баримтыг хавсаргана.

2. Гомдлыг хүлээн авсан ажилтан /цаашид “ажилтан” гэх/ гомдлыг бүртгэх, нягтлан шалгах, тайлбар, залруулга гаргах, шүүгчтэй өөртэй нь зөвшилцсөнөөр шүүхэд төлөөлөх, сэтгэл зүйн үйлчилгээнд холбон зуучлах зэрэг ажиллагааг гүйцэтгэнэ.

3. Ажилтан гомдлыг хэрхэн шийдвэрлэх саналыг Ерөнхий зөвлөлийн даргад танилцуулна.

4. Ерөнхий зөвлөлийн дарга баримт материалтай танилцаад Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

5. Гомдлыг шийдвэрлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

5.1.гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гэж үзвэл Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэхийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

5.2.холбогдох байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлэх;

5.3.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсны тайлбар, мэдэгдэл хийх, худал мэдээ тараасан этгээдээс залруулга хийх, уучлал гуйхыг шаардах;

5.4.гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг гомдол гаргагчид мэдэгдэх.

6. Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэс журмын хэрэгжилтийн тайланг хагас жил тутам гаргаж, Ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

7. Шүүгчийн хараат бус байдал зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэс тогтмол зохион байгуулна.

 

---оОо---

 

PDF файл хавсаргаагүй байна .