Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 


 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр                                                                                           Дугаар 01                                                                                                                             Улаанбаатар хот

 

 

 

Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам

шинэчлэн батлах тухай  

 

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7, Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

            1.”Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.  

            2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 47 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

            3.Тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдсүгэй.

 

           

 

                             

ДАРГА                                             Н.ЛҮНДЭНДОРЖ


 

 

 

Шүүхийн  ерөнхий  зөвлөлийн  2018 оны

01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар

тогтоолын хавсралт

 

 

ШҮҮГЧ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч /цаашид “шүүгч” гэх/ адил шатны шүүхэд томилолтоор ажиллах үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

Хоёр.Шүүхэд томилолтоор ажиллах

2.1.Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааг хуульд заасан дэг журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шүүгчтэй зөвшилцсөний үндсэн дээр түүний гаргасан хүсэлтийн дагуу 1-3  сарын хугацаанд адил шатны шүүхэд томилолтоор ажиллуулж болно. Энэ тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол гаргана.

2.2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч дор дурдсан үндэслэлээр шүүгч томилолтоор авч ажиллуулах тухай саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ. Саналд шүүгч томилолтоор ажиллуулах нөхцөл, шаардлага, хугацааг тодорхойлсон байна. Үүнд:

2.2.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 104, 106 дугаар зүйлд заасны дагуу шүүгч чөлөө авсан;

2.2.2.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүгч урт хугацаагаар чөлөө авсан;

2.2.3.Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн;

2.2.4.Нэг шүүгчид ногдох хэргийн дундаж ачаалал;

2.2.5.Бусад зайлшгүй шаардлага.

2.3.Шүүхийн ерөнхий зөвлөл энэ журмын 2.2-т заасан саналыг ирсэн даруйд нээлттэй зарлана.

2.4.Томилолтоор ажиллах шүүгч хүсэлтээ бичгээр гаргана. Хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийн хамт Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ.

2.5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба шүүгчээс ирүүлсэн хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

2.6.Шүүгчийн хүсэлт, шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр, энэ журмын 2.2-т заасан шаардлагыг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг томилолтоор ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ.  

2.7.Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны програмд зохих өөрчлөлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба оруулна.

2.8.Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр, шүүгчийн хүсэлтийг тус тус харгалзан энэ журмын 2.2-т заасан шаардлагыг үндэслэн томилолтын хугацааг сунгах эсхүл дуусгавар болгох асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрлэнэ. Томилолтоор ажиллах хугацааг зөвхөн нэг удаа 1-3 сарын хугацаагаар сунгаж болно.

2.9.Шүүгчийн ажиллах нөхцөлийг хангах ажлыг томилолтоор авч ажиллуулах шүүхийн тамгын газар, цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар, шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл тус тус хариуцна.

2.10.Шүүхэд томилолтоор ажиллах шүүгчид томилолтын зардал олгохгүй.

Гурав.Шүүх бүрэлдэхүүнд томилолтоор ажиллах

3.1.Тодорхой хэрэг, маргааныг хянан хэлэлцэж шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хамгийн ойр байрлах адил шатны шүүхийн шүүгч томилолтоор ажиллана.

3.2.Энэ журмын 3.1-д заасны дагуу шүүгч томилолтоор ажиллах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 08 дугаар тогтоолоор баталсан “Шүүгч, ажилтанд албан томилолт олгох журам”-ын дагуу шийдвэрлэнэ.

3.3.Холбогдох зардлыг шүүгч, шүүх бүрэлдэхүүн авч ажиллуулсан шүүхийн тамгын газар хариуцна.

 

 

— о0о  —

 

 

 

PDF файл хавсаргаагүй байна .