Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

 

/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 20 дугаар тогтоолоор хүчингүй болсон./ 

 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2017 оны 09 сарын 21 өдөр                                                                                                                    Дугаар 74                                                                                                                      Улаанбаатар хот

 

 

                                              “Шүүхийн шагналын журам”-ыг

                                                    шинэчлэн батлах тухай

 

          Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.“Шүүхийн шагналын журам”-ыг Нэгдүгээр, “Шударга ёсны төлөө” шагналын өргөмжлөл, загварыг Хоёрдугаар, “Шударга ёсны элч” тэмдэг, үнэмлэхийн загварыг Гуравдугаар, Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”, үнэмлэхийн загварыг Дөрөвдүгээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, үнэмлэхийн загварыг Тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Журам батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2006 оны 30, 2011 оны 55, 2016 оны 73 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс дагаж мөрдсүгэй.

 

 

 

           ДАРГА                                   Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны

 9 дүгээр сарын 21-ний өдрийн 74 дугаар

 тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

 

 

ШҮҮХИЙН ШАГНАЛЫН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шударга ёсыг тогтоох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан шүүгч, ажилтан, иргэнийг шагнах харилцааг энэ журмаар зохицуулна. 

1.2.Шүүгч төрийн болон салбарын шагналаас бусад аливаа шагнал авахаас татгалзаж болно.

1.3.Энэ журмын 2.1.1-д зааснаас бусад шагналд тодорхойлсон шүүгч, ажилтан, иргэний материал /анкет,  ажил байдлын тодорхойлолт, хамт олны хурлын тэмдэглэл/-ыг тухайн шүүхийн тамгын газар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд жил бүрийн 2 дугаар сарын 01-ний дотор ирүүлнэ.

1.4.Шүүхийн тэгш ойг тохиолдуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгосон шүүгч, ажилтныг ажиллаж байсан шүүхийн тамгын газар шагналд нэр дэвшүүлж болно. 

1.5.Шагналын дагалдах мөнгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвөөс олгоно.

1.6.Шагналын мэдээллийг хүний нөөцийн программд ажлын алба, шүүхийн тамгын газар тухай бүр бүртгэнэ. 

1.7.Тэмдэг, үнэмлэхийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд холбогдох зардлыг төлүүлж, нөхөн олгож болно.

9.1.Төрийн дээд шагнал, цол, одон, медальд нэр дэвшигчийн баримт бичгийг Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журмын дагуу ажлын алба бүрдүүлж, Ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлнэ. 

 

Хоёр. Шагналын төрөл

 

2.1.Шүүхийн шагнал дор дурьдсан төрөлтэй байна:

2.1.1.“Шударга ёсны төлөө” шагнал;

2.1.2.“Шударга ёсны элч” тэмдэг;

2.1.3.Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”;

2.1.4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”;

2.1.5.Улсын дээд шүүхийн “Жуух бичиг”;

2.1.6.Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөмжлөл.

 

Гурав. “Шударга ёсны төлөөшагнал

3.1.“Шударга ёсны төлөө” шагнал нь шүүх эрх мэдлийн дээд шагнал мөн. Уг шагналыг шүүхийн хараат бус, бие даасан байдал, шүүхийн эрх зүйг хөгжүүлэх, шударга ёсыг тогтоох үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулсан шүүгч, ажилтан, иргэнд олгоно.

3.2.“Шударга ёсны төлөө” шагналыг олгох эсэх асуудлыг нийт шүүгч, ажилтан, олон нийтийн саналд тулгуурлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар жилд нэг удаа хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.3.“Шударга ёсны төлөө” шагнал нь үнэн шударгын билэгдэл, өргөмжлөл, мөнгөн урамшууллаас бүрдэнэ. Өргөмжлөл, үнэн шударгын билэгдлийн загварыг энэ журмын 2 дугаар хавсралтаар батална. Мөнгөн урамшууллын хэмжээ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг байна.

 

Дөрөв. “Шударга ёсны элч” тэмдэг

4.1.“Шударга ёсны элч” тэмдгийг шүүх эрх мэдлийг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай, 15-аас доошгүй жил хэрэгжүүлсэн, шүүхийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсан шүүгчид олгох асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

4.2.“Шударга ёсны элч” тэмдэг үнэмлэх, мөнгөн урамшуулалтай байна. Тэмдэг, үнэмлэхний загварыг энэ журмын 3 дугаар хавсралтаар батална. Мөнгөн урамшууллын хэмжээ 500.000 /таван зуун мянга/ төгрөг байна.

 

Тав. Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”

5.1.Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ийг шүүх эрх мэдлийг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай, 12-оос доошгүй жил хэрэгжүүлсэн, шүүхийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсан шүүгч, ажилтан, иргэнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар олгоно.

5.2.Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг” үнэмлэх, мөнгөн урамшуулалтай байна. Тэмдэг, үнэмлэхний загварыг энэ журмын 4 дүгээр хавсралтаар батална. Мөнгөн урамшууллын хэмжээ 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөг байна.

 

Зургаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”

6.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ийг шүүхийн шинэчлэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан иргэн, шүүхийн захиргааны байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан ажилтанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгоно.

6.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг” үнэмлэх, мөнгөн урамшуулалтай байна. Тэмдэг, үнэмлэхний загварыг энэ журмын 5 дугаар хавсралтаар батална. Мөнгөн урамшууллын хэмжээ 100.000 /нэг зуун мянга/ төгрөг байна.

 

Долоо. Улсын дээд шүүхийн “Жуух бичиг”

          7.1.Улсын дээд шүүхийн “Жуух бичиг”-ийг шүүгч, ажилтан, иргэнд Ерөнхий шүүгчийн захирамжаар олгоно. “Жуух бичиг”-ийн мөнгөн урамшууллын хэмжээ 60.000 /жаран мянга/ төгрөг байна.

 

Найм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөмжлөл

 

          8.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөмжлөлөөр Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүхийн захиргааны удирдлагыг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлсэн байгууллага, шүүгч, ажилтан, иргэнд ажлын албаны саналыг үндэслэн Ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгоно. Өргөмжлөлийг мөнгөн урамшуулал дагалдаж болно.

 

……..оОо……