Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн

09 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ

 

1.Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч тангараг өргөх ажиллагааг энэ журмаар зохицуулна.

               /Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 56 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

 

2.Иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагааг тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулна. 

 

3.Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны танхимд Монгол Улсын Төрийн сүлдэнд тангараг өргөнө.

               /Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 56 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

 

4.Иргэдийн төлөөлөгчийг тангараг өргөх үед шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны оролцогчид босч хүндэтгэнэ.

 

5.Иргэдийн төлөөлөгч нь шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны оролцогчдын өмнө “Иргэдийн төлөөлөгч би хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглая. Миний бие өргөсөн тангаргаа зөрчвөл хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэсэн тангаргийн үгийг тод, чанга дуудаж, Монгол Улсын Төрийн сүлдэнд ёслоно.

 

6.Тангараг өргөсөн иргэдийн төлөөлөгч нүүрэн талдаа Монгол Улсын Төрийн сүлдтэй, түүний дор "Иргэдийн төлөөлөгчийн тангараг"-ийн бүрэн бичвэртэй тангаргийн хуудсанд тангараг өргөсөн он, сар, өдөр, газар, овог, нэрээ бичиж, гарын үсэг зурснаар тангараг өргөх ажиллагаа дуусна.

 

7.Иргэдийн төлөөлөгчийн тангаргийн хуудсыг хавтаст хэрэгт хавсаргана. 

 

PDF файл хавсаргаагүй байна .