Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны
08 дугаар сарын 24–ны өдрийн 24 дүгээр
тогтоолын 3 дугаар хавсралт

 

СЕРВЕРИЙН ӨРӨӨ, ТҮҮНИЙГ АШИГЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Шүүхийн сервер компьютеруудыг байрлуулах, өрөө, тасалгаа, түүнд тавигдах шаардлага, түүнийг зүй зохистой ашиглах, серверийн хэвийн үйл ажиллагааг энэхүү журмаар хангана.

1.2.Шүүхийн сервер компьютер, сүлжээний үндсэн төхөөрөмж нэг бүрийг эрх бүхий мэдээллийн технологийн мэргэжилтэн /цаашид "мэргэжилтэн" гэх/ хариуцаж мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй.

 

Хоёр. Серверийн өрөө 

2.1.Серверийн өрөөг нарны гэрэл шууд тусахгүй, ус чийггүй, халуун хүйтний хэлбэлзэл бага, хүчтэй соронзон орноос хол, тоосорхог бус орчинд сонгоно.

2.2.Серверийн өрөө нь хөргөлтын төхөөрөмж, кабель тараагч сувагчлал, цахилгаан тэжээлийн самбартай байна. Эдгээр зүйл нь бүгд техникийн нөхцөл стандарт дүрмийн дагуу шийдвэрлэгдсэн байна.

2.3.Серверийн өрөөнд зогсууруудыг нэгэн шугаманд эгнээ эгнээгээр жигд байрлуулна. Зогсуур бүр дугаартай байна.

2.4.Серверийн өрөөний зогсуурт сервер компьютер, рутор, свич, кабел, тэжээлийн залгуур болон бусад шаардлагатай төхөөрөмжийг тавиур дээр байрлуулах шаардлагатай. Тавиур тус бүрийг дугаарласан байна. Мөн тавиур дээрх тоног төхөөрөмжийн эд анги тус бүрийг дугаарласан байна.

2.5.Серверийн өрөө нь галын аюулгүй байдлыг бүрэн хангасан байна. Мөн хөдөлмөрийн болон техникийн нөхцөл дүрмийн дагуу бүрэн гэрэлтүүлэгтэй байна.

2.6.Серверийн өрөө нь стандартын дагуу галын болон аваарын дохиолол, хяналтын камер, чийгшүүлэгч төхөөрөмжэй байна.

2.7.Серверийн өрөөнд агааржуулалт, халаалтыг мэдрэх тоног төхөөрөмжийг суурилуулна. Эдгээр тоног төхөөрөмж нь 24 цагийн турш тогтмол ажиллагаатай байна.

2.8.Серверийн өрөөн дэх системүүдийн кабель шугамын (дотоод сүлжээ, E1, UTP кабелийн холболт г.м) холболтыг нягт нямбай хийнэ. Бүх кабель шошготой байна.

2.9.Кабелиудыг татаж байрлуулахдаа тухайн тоног төхөөрөмжтэй ажиллахад саад болохооргүй эмх цэгцтэй татна.

2.10.Цахилгаан зай тэжээл хариуцсан инженерээр серверийн өрөөн дэх тоног төхөөрөмжүүдийн цахилгаан эрчим хүчний нийт зарцуулалтыг тооцоолуулсан байна.

2.11.Серверийн өрөөнд шаардлагатай цахилгаан эрчим хүчний хэмжээг (чадал) цахилгааны автомат хайрцаг дээр бичнэ.

 

Гурав. Серверийн өрөөнд нэвтрэх 

3.1.Серверийн өрөө, тасалгаанд зөвхөн тамгын газрын дарга, мэргэжилтэн, тусгай зөвшөөрөл бүхий албан тушаалтан нэвтрэнэ.

3.2.Серверийн өрөөг эзэнгүй үед хаалгыг нь байнга түгжинэ. Түлхүүрийг мэргэжилтэн хадгална. Серверийн өрөөний хаалга хурууны хээ, кодоор онгойдог байж болно.

 

Дөрөв. Серверийн өрөөнд байх анхааруулах тэмдэгнүүд 

4.1.Серверийн өрөөн дэх мэдээллийн самбар дээр дараах мэдээллийг байрлуулна. Үүнд:

            4.1.1.Серверийн өрөөнд идэж, уухыг хориглосон тэмдэг;

            4.1.2.Серверийн өрөөнд зөвшөөрөлгүй орохыг хориглосон тэмдэг;

                    4.1.3.Чухал шаардлагатай утасны дугаарууд;

            4.1.4.Тамгын газрын даргын утасны дугаар;

            4.1.5.Мэдээллийн технологийн мэргэжилтний утасны дугаар;

4.1.6.Онцгой тусламжийн үйлчилгээний утасны дугаар

 

Тав. Серверийн өрөөнд дараах зүйлүүдийг хориглоно 

5.1.Тамхи татах;

5.2.Зориулалтын бус тоног төхөөрөмж болон эд хогшил байлгах;

5.3.Гадны хүн зөвшөөрөлгүй нэвтрэх;

5.4.Шатамхай буюу тэсрэх дэлбэрэх зүйл оруулах;      

Зургаа. Хариуцлага

6.1.Энэхүү журмыг зөрчсөний улмаас сервер болон сүлжээний үндсэн тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд ямар нэгэн гэмтэл саатал гаргасан, хохирол учруулсан, серверийн өрөөний журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу зохих хариуцлагыг хүлээлгэнэ.

 

--о0о--

 

 

PDF файл хавсаргаагүй байна .