Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны

08 дугаар сарын 30–ны өдрийн 24 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЯВЦЫГ ДУУ БОЛОН ДҮРС БИЧЛЭГЭЭР БАТАЛГААЖУУЛЖ, АРХИВЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүх хуралдааны танхимынкамерыг /цаашид "камер" гэх/ зүй зохистой ашиглах, камерын компьютер, программ хангамжийн хэвийн үйл ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хангах, бичлэг хадгалахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны явцын бичлэг хийх, мэдээллийн технологийн мэргэжилтэн /цаашид "мэргэжилтэн" гэх/ бичлэгийн төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, тамгын газрын дарга хяналт тавин ажиллах үүрэгтэй.

 

Хоёр. Техник ашиглалтын үйл ажиллагаа 

2.1.Камеруудыг унаж доргихоос сэргийлэн сайтар бэхлэж суурилуулсан байна.

2.2.Камерын линзний бохирдол болон бичлэг хийх чиглэл зэрэгт өөрчлөлт орсон эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллана.

2.3.Камерын бичлэг хадгалах төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор битүүмжилсэн хамгаалалтай, хөргөлттэй, бат бөх агууламжид /rack/ байрлуулсан байна.

2.4.Камерын бичлэгийг хэргийн оролцогч болон бусад этгээд хуулбарлан авах хүсэлтээ тухайн шүүхийн тамгын газрын даргад хандан шийдвэрлүүлнэ. Тамгын газрын даргын зөвшөөрлөөр мэргэжилтэн тухайн шүүх хуралдааны бичлэгийг үзүүлэх эсхүл хуулбарлаж өгнө.

2.5. Серверт бичлэг хадгалах зориулалт бүхий програм хангамж суурилагдсан байна. Энэхүү програм нь хэрэглэгчийн нэр, нууц дугаараар хамгаалагдах ба бичлэгтэй холбоотой тохиргоо засвар үйлчилгээг мэргэжилтэн хариуцна.

 

Гурав. Техник ашиглалтын үйл ажиллагаанд хориглох зүйл

3.1.Камер, камерын хадгалах төхөөрөмжийг асаалттай буюу ажиллаж байх үед цахилгааны тэжээлийг салгах, доргиох, хөдөлгөх, дур мэдэн зөөх, камерын байршлыг өөрчлөх, камерын бичлэгийн харагдах орчныг хязгаарлахуйц эд зүйл тавихыг хориглоно.

3.2.Шүүх хуралдааны бичлэгийг Тамгын газрын даргын зөвшөөрөлгүй хуулбарлан гадагш гаргах, гадны хүнд өгөх буюу дамжуулахыг хатуу хориглоно.

3.3.Камерын бичлэгийг Тамгын газрын даргын зөвшөөрөлгүйгээр устгахыг хориглоно.

 

Дөрөв. Програм ашиглалтад хориглох зүйл

4.1.Камерын компьютерын програмыг зөвхөн шүүх хуралдааны бичлэг хийх, хадгалах зориулалтаар ашиглана. Өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

4.2.Мэргэжилтэн нь програмд нэвтэрч орох нэр, нууц дугаарыг бусдад дамжуулахыг хориглоно.

 

Тав. Камерын бичлэг хадгалах

5.1.Камерын бичлэгийг бичлэг хадгалах төхөөрөмжийн хатуу дискэнд хадгална.

5.2.Мэргэжилтэн шүүх хуралдааны явцын бичлэг хийх бүх төхөөрөмжийн хэвийн ажиллагаа болон төхөөрөмжийн цаг нь хэвийн зөв ажиллаж байгаад тогтмол хяналт тавьж шалгана.

5.3.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан эхлэхээс өмнө мэргэжилтний өгсөн зааврын дагуу бичлэг хийх төхөөрөмжийг ажиллуулна. Шүүх хуралдаан дууссаны дараа төхөөрөмжийг заавал унтраана.

5.4.Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хайхрамжгүй байдлаас болж шүүх хуралдааны бус хоосон бичлэг хийгдвэл мэргэжилтэн уг бичлэгийг устгаж бичлэг хадгалах төхөөрөмжид зай гаргана.

 

ЗургааХариуцлага

6.1.Энэ журмыг зөрчсөний улмаас видео төхөөрөмж, програм хангамжид эвдрэл гарч шүүх хуралдааны камерын системын үйл ажиллагаанд ямар нэгэн саатал гаргах, шүүх хуралдааны бичлэг хийгдээгүй, зөвшөөрөлгүй бичлэг гадагш гаргах зэрэг тохиолдолд хохирол учруулсан болон буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу зохих хариуцлагыг хүлээлгэнэ.

 

--о0о--

PDF файл хавсаргаагүй байна .