Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 26 ДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2006 оны 12 сарын 15 өдөр                                                                                   Дугаар 80                                                                                                Улаанбаатар хот

 

 

Журам батлах тухай

 

 

            Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгч, ажилтнуудын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, нийтлэлийн мөрөөр авах арга хэмжээг шуурхай болгох, уг ажиллагааг нэгдсэн журмаар зохицуулах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.12, 63 дугаар зүйлийн 63.3, 63.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ НЬ:

 

            1. “Шүүгч, ажилтны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, нийтлэлийг бүртгэх, танилцуулах, хариу өгөх журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Шүүгч, ажилтны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, нийтлэлийн нэгдсэн бүртгэл”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмыг 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газар, хэлтсийн болон Улсын дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга нарт даалгасугай.

3. Уг журам гарсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 1998 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 32 дугаар тогтоолоор баталсан “Шүүх, шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг бүртгэх, шалгах, хариу өгөх журам”-ыг хүчингүй болгосугай.

 

 

              ДАРГА                                                                          С.БАТДЭЛГЭР

 

 

                                                                                          ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН

БИЧГИЙН ДАРГА                                             Н.ГАНБАЯР

 

 

 

 

 

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн

2006 оны 12 дугаар сарын 15 -ны

өдрийн 1 дугаар тогтоолын хавсралт

 

ШҮҮГЧ, АЖИЛТНЫ ТАЛААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ГАРСАН МЭДЭЭ,

НИЙТЛЭЛИЙГ БҮРТГЭХ, ТАНИЛЦУУЛАХ, ХАРИУ ӨГӨХ ЖУРАМ

 

Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгч, ажилтнуудын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан, мэдээ, нийтлэлийг бүртгэх, танилцуулах, хариу өгөхөд энэхүү журмыг баримтална.

Нэг. Мэдээ, нийтлэлийг бүртгэх, танилцуулах талаар

1.1. Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны (цаашид ХМОНХАлба гэх) ахлах-зааварлагч бүх шатны шүүхийн шүүгч, ажилтны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, нийтлэлийг бүртгэж авна. Ийнхүү бүртгэн авахдаа тэрээр холбогдох баримт бичгийн ард огноо, тэмдэг даран, гарын үсэг зурж баталгаажуулна.

1.2. ХМОНХАлбаны ахлах зааварлагч тухайн өдөрт багтаан шүүгчтэй холбоотой мэдээ, нийтлэлийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид, түүний эзгүйд орлож байгаа Танхимын Тэргүүнд, шүүхийн ажилтны талаар бол Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргад тус тус танилцуулна.

1.3. Дээр дурдсан эрх бүхий албан тушаалтан мэдээ, нийтлэлтэй танилцаад тэдгээрт дурдсан зүйлийг нягтлан судлуулахаар доорхи албан тушаалтанд шилжүүлнэ.

1.3.1 Улсын Дээд шүүхийн шүүгч, аймаг, нийслэл, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч нарт холбогдох асуудлыг Танхимын тэргүүнд,

1.3.2 Аймаг, нийслэл, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч болон сум буюу сум дунд, дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид холбогдох асуудлыг аймаг, нийслэл, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчид,

1.3.3 Тамгын газар, хэлтэс, албаны даргад холбогдох асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад,

1.3.4 Тамгын газар, хэлтсийн бусад ажилтанд холбогдох асуудлыг тухайн шүүхийн Тамгын газар, хэлтсийн даргад.

Хоёр. Мэдээ, нийтлэлийн мөрөөр авах арга хэмжээ, хариу өгөх талаар

2.1.Энэхүү журмын 1.3.1-1.3.4-т заасан албан тушаалтан 5 хоногийн дотор мэдээ, нийтлэлд дурдагдсан асуудлыг судлан үзэж, холбогдох тайлбар танилцуулгыг ХМОНХАлбанд хүргүүлнэ.

2.2.Тухайн мэдээ, нийтлэлд дурдагдсан асуудал үндэслэлтэй болох нь тоггоогдвол эрх бүхий байгууллага, албан тушаалтан холбогдох шүүгч, ажилтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэж, энэ талаар ХМОНХАлба нь нийтэд мэдээлнэ.

2.3.Шүүгч, ажилтны талаар гарсан мэдээ, нийтлэл нь үндэслэлгүй бол ХМОНХАлба тухайн асуудлаарх үнэн зөв мэдээллийг нийтэд хүргэх, залруулга хийлгэх хүсэлтийг тухайн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гаргана.

2.4.Тухайн хзвлэл, мэдээллийн хэрэгслээр залруулга хийгдээгүй тохиолдолд ХМОНХАлбауг залруулгыг хийнэ.

2.5 Шүүгч, ажилтан хүсвэл өөрөө, эсхүл шүүхийн Тамгын газар, хэлтэс, "Шүүгчдийн холбоо" ТББ, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, эдийн бус гэм хорыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

PDF файл хавсаргаагүй байна .