Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

2014 оны 10 дугаар 

сарын 31-ний өдөр

Дугаар 126

Улаанбаатар

                                                                     хот

 

 

Журам батлах тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс  ТОГТООХ нь:

            1.“Шүүгч, шүүхийн ажилтанд буцалтгүй тусламж олгох журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

            2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудад тусламж олгох журам” батлах тухай 2006 оны 44 дүгээр, “Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудад тусламж олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2012 оны 22 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

            3. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

                          ДАРГА                                               Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны

10 дугаар сарын 31-ний өдрийн

126 дугаар тогтоолын хавсралт

 

ШҮҮГЧ, ШҮҮХИЙН АЖИЛТАНД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1 .Шүүгч, шүүхийн ажилтанд буцалтгүй тусламж олгох харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Засгийн газрын 2004 оны 112 дугаар, 2009 оны 164 дүгээр тогтоол болон энэ журмыг баримтлан буцалтгүй тусламжийг олгоно.

1.3.Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна

Хоёр.Буцалтгүй тусламж олгох нөхцөл, хэмжээ

2.1.Шүүгч, шүүхийн ажилтанд дараах буцалтгүй тусламжийг олгоно.

2.1.1.0рон байр, эд хөрөнгө нь байгалийн гамшиг болон гадны бусад хүчин зүйлээс устаж үгүй болсон бол 10.000.000 хүртэл төгрөгийн;

2.1.2.Хуульд зааснаас өөр үндэслэлээр өөрөө болон түүний эцэг, эх. эхнэр, нөхөр, эмэг эх, өвөг эцэг, хүүхэд нь нас барсан, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэх бол 5.000.000 хүртэл төгрөгийн.

2.2.Төрийн албаны тухай хуулийн 24.1.1. 24.1 2-т заасан үндэслэлээр төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлөгдөж. тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно.

2.3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба /цаашид "Ажлын алба" гэх/. шүүхийн тамгын газрын төрийн үйлчилгээний ажилтан өндөр насны тэтгэвэрт гарах тохиолдолд 6 хүртэл сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно.

2.4.Шүүгч, шүүхийн ажилтны өрхийн нэг гишүүнд ногдох орлого амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд 1 000.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгож болно.

2.5.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид албан тушаалын 3 хүртэл сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгож болно

2.6.Шүүгч, шүүхийн ажилтан ажлаас чөлөөлөгдөхгүйгээр удаан хугацааны сургалтад хамрагдах болсон тохиолдолд 5.000.000 хүртэлх төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгож болно. Сургалтад хамрагдах шүүгч, шүүхийн ажилтантай гэрээ байгуулна.

Гурав.Буцалтгүй тусламж олгох шалгуур, үзүүлэлт

3.1.Энэ журмын 2.3-2.6-д заасан буцалтгүй тусламжийг дараах шалгуур үзүүлэлтийг хангасан шүүгч, шүүхийн ажилтанд олгоно.

3.1.1 Шүүхийн захиргааны байгууллагад тасралтгүй нэгээс доошгүй жил, эсхүл төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан байх. Шүүгчид энэ хугацаа хамаарахгүй.

3.1.2.Сүүлийн 1 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх.

Дөрөв.Хүсэлт гаргах, хүлээн авах, бүртгэх

4.1.Шүүгч, шүүхийн ажилтан энэ журмын 2.1.1. 2.6-д заасан буцалтгүй тусламж хүссэн хүсэлтийг гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж. шүүхийн тамгын газраар уламжлан Ажлын албанд ирүүлнэ.

4.1.1 .үндэслэл бүхий хүсэлт;

4.1.2.тухайн шүүхийн шүүгч, ажилтнууд болон Ажлын албаны ажилтнуудын хуралдааны тэмдэглэл;

4 1.3.эрх бүхий байгууллагын тодорхойлолт, шийдвэр, дүгнэлт;

4 1.4.оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт.

4.2.Хүсэлтийг хүлээн авч. бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нягтлан шалгах ажлыг Ажлын алба хариуцан гүйцэтгэнэ.

Тав.Буцалтгүй тусламж олгох ажиллагаа

5.1 .Ажлын алба буцалтгүй тусламж олгох саналыг боловсруулахдаа энэ журамд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байдлыг урьдчилан шалгаж тогтооно.

5.2.Энэ журмын 2.1.1-т заасан буцалтгүй тусламж олгох саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгоно.

5.З.Энэ журмын 5.2-т заасан тушаалыг үндэслэн Ажлын алба буцалтгүй тусламжийг олгох ажлыг зохион байгуулна.

5.4.Буцалтгүй тусламж олгогдсон шүүгч, шүүхийн ажилтныг Ажлын алба нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.

5.5 Энэ журмын 2.1.2, 2.2-2.5-д заасан буцалтгүй тусламжийг шүүгч, шүүхийн ажилтны ажиллаж байгаа болон харьяалах байгууллагаас тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэнэ

5.6.Шүүхийн мэргэшлийн хороо. Шүүхийн ёс зүйн хороо, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнд энэ журмын 2.1-т заасан тусламжийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгож болно.

Зургаа.Бусад

6.1.Буцалтгүй тусламжийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн авсан тохиолдолд олгосон мөнгийг буцаан төлүүлнэ.

6.2.Шүүгч, шүүхийн ажилтанд буцалтгүй тусламж үзүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүр төлөвлөж, төсвийн төсөлд тусгах ажлыг Ажлын алба, шүүхийн тамгын газар хариуцан гүйцэтгэнэ

6.З.Буцалтгүй тусламж олгох эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгуулж, батлуулах ажлыг Ажлын алба зохион байгуулна.

6.4.Шаардлага хангаагүй материалыг албан бичгээр буцаан хүргүүлнэ.

 

 

--оОо—

PDF файл хавсаргаагүй байна .