Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

 

 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ 

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр                                                                                                                     Дугаар 38                                                                                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Орон сууцны дэмжлэг үзүүлэх журам батлах тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.6, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

1.”Орон сууцны дэмжлэг үзүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

 

2.Энэ тогтоолыг 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГА                                           Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн

38 дугаар тогтоолын хавсралт

 

 

ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүгч, шүүхийн ажилтанд орон сууцны дэмжлэг үзүүлэх харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.0рон сууцны дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тэгш, шударга хандах, ил тод байх зарчмыг баримтална.

1.3.Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

Хоёр. Орон сууцны дэмжлэгийн төрөл, хэмжээ

2.1.Шүүгч, шүүхийн ажилтан дараах төрлийн дэмжлэгээс аль нэгийг сонгон хүсэлт гаргана.

2.1.1 .анх удаа орон сууц худалдан авах;

2.1.2.орон сууцны нөхцөл сайжруулах;

2.1.3.хувийн орон сууц барих;

2.1.4.орон сууцны зээл төлөх.

2.2.0рон сууцны дэмжлэгийн нийт хэмжээ 40.0 /дөч/ хүртэл сая төгрөг байна.

Гурав. Хүсэлт гаргах, хүлээн авах, бүртгэх

3.1.Дараах шаардлагыг хангасан шүүгч, шүүхийн ажилтан хүсэлт /цаашид "Хүсэлт гаргагч" гэх/ гаргана.

3.1.1.шүүхийн захиргааны байгууллагад тасралтгүй таваас доошгүй жил эсхүл төрийн байгууллагад арваас доошгүй жил ажилласан байна. Шүүгчид энэ хугацаа хамаарахгүй;

3.1.2.энэ журмын 2.2-т заасан нийт хэмжээ хүртэл дэмжлэг аваагүй;

3.1.3.сүүлийн 1 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын шийтгэл хүлээгээгүй.

3.2.Хүсэлт гаргагч дараах баримт бичгийг бүрдүүлж, шүүхийн тамгын газраар уламжпан Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/-ийн ажлын албанд ирүүлнэ:

3.2.1.үндэслэл бүхий хүсэлт;

3.2.2.тухайн нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхийн шүүгч, ажилтнуудын хурлын тэмдэглэл, Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнуудын хуралдааны тэмдэглэл;

3.2.3.орон сууцны зээлийн гэрээ хүсэлт гаргагчийн нэр дээр байгааг нотлох баримт бичиг /зээлийн гэрээ, мөнгөн гүйлгээний баримт/;

3.2.4.хүсэлт гаргагчийн болон гэр бүлийн гишүүдийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.2.5.өрхийн бусад орлогыг тодорхойлох баримт бичиг /гэр бүлийн бусад гишүүдийн бизнесийн, түрээсийн, ажил үйлчилгээний гэх мэт/;

3.2.6.үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай лавлагаа;

3.2.7.иргэнээс орон сууц худалдан авч байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд байгуулсан гэрзэний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.2.8.оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт.

З.З.Хүсэлтийг жил бүрийн 3 дугаар сарын 01-ний дотор энэ журмын 3.2-т заасны дагуу хүлээн авна.

3.4.Хүсэлтийг хүлээн авах, бүртгэх ажиллагааг Ерөнхий зөвлөлийн ажлын албаны Шүүхийн хүний нөөцийн газар /цаашид "Хүний нөөцийн газар" гэх/ хариуцан гүйцэтгэнэ.

З.5.Хүсэлт гаргагч ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн, халагдсан, огцорсон тохиолдолд орон сууцны дэмжлэг олгохгүй.

Дөрөв. Орон сууцны дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргах,

түүнийг олгох

4.1.0рон сууцны дэмжлэг олгох хоорондын хугацаа гурваас доошгүй жил байна.

4.2.Энэ журмын 2.1-д заасан орон сууцны дэмжлэг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхдээ дараах хүчин зүйлийг харгалзан үзнэ:

4.2.1.орон сууцны нөхцөл, ам бүлийн байдал, өрхийн орлого;

4,2.2.мэргэжлийн үйл ажиллагааны түвшин, ажлын гүйцэтгэл, үр дүн; 4.2.3.тогтвор суурьшилтай ажилласан байдал;

4.2.4.өмнө нь орон сууцны дэмжлэг авсан эсэх;

4.2.5.хувийн орон сууц барихаар дэмжлэг хүссэн хүсэлт гаргапч нь газрын зөвшөөрөлтэй эсэх.

4.3.Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд өртөж амьдралын нөхцөл эрс доройтсон тохиолдолд орон сууцны дэмжлэгийг шийдвэрлэхэд энэ журамд заасан нөхцөл, шаардлагыг харгалзан үзэхгүй байж болно.

4.4.Хүний нөөцийн газар энэ журмын 3.1, 3.2-т заасан шаардлага хангасан хүсэлт гаргагчийн баримт бичиг, нөхцөл байдлыг нягтлан шалгаж, дэмжлэг олгох эсэх тухай саналыг боловсруулна. Саналыг боловсруулахдаа Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын саналыг авна.

4.5.Шаардлагатай гэж үзвэл хүсэлт гаргагчийн амьдарч буй ахуй, нөхцөлтэй танилцаж, санал боловсруулах ажлын хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар байгуулж болно.

4.6.0рон сууцны дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор энэ журмын 4.4-т заасан саналыг боловсруулан Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

4.7.Ерөнхий зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тушаал гаргана.

4.8.Энэ журмын 4.7-д заасан шийдвэр гарснаар Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газар хүсэлт гаргагчид дэмжлэгийг дараах байдлаар олгоно:

4.8.1.зээл олгосон эсхүл зээл олгохоор шийдвэрлэсэн банкны дансанд шилжүүлэх;

4.8.2.орон сууцны нөхцөл сайжруулахтай холбоотой зээл болон иргэнээс орон сууц худалдан авч байгаа тохиолдолд тэдгзэрийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн төлбөр авагчийн дансанд шилжүүлэх;

4.9.Энэ журмын 4.3-т заасан нөхцөлд орон сууцны дэмжлэгийн мөнгийг хүсэлт гаргагчийн дансанд шилжүүлж болно.

4.10.Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай Ерөнхий зөвлөлийн даргын шийдвэр гарснаар орон сууцны дэмжлэг үзүүлсэн нэгдсэн судалгаанд бүртгэнэ.

Тав. Бусад

5.1.0рон сууцны дэмжлэгийг хуурамч баримт бичиг бүрдуүлэн авсан эсхүл дэмжлэгийг зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд дэмжлэгийн мөнгийг буцаан төлүүлнэ.

5.2.0рон сууцны дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүр төлөвлөж, төсвийн төсөлд тусгах ажлыг Ерөнхий зөвлөлийн ажлын алба хариуцан гүйцэтгэнэ.

 

оооОООооо

PDF файл хавсаргаагүй байна .