Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2014 оны 04 дүгээр                                                                                                                                                 Дугаар 32                                                                                                                           Улаанбаатар хот

 сарын 25-ны өдөр                         

 

 

Шүүхийн шийдвэрийг нийтлэх журам батлах тухай

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.21.г, 12.1.2, 15 дугаар зүйлийн 15.2, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Шүүхийн шийдвэрийг нийтлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ журмыг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                                                                                       

 

ДАРГА                                            Н.ЛҮНДЭНДОРЖ

 



 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн

32 дугаар тогтоолын хавсралт

 

ШҮҮХИИН ШИИДВЭРИИГ НИИТЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1 .Шүүхийн шийдвэр нийтлэх арга ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй, ил тод болгож, олон нийтийн хяналт, судалгааны эргэлтэд оруулахад энэ журмын зорилго оршино.

1.3.Шүүхийн шийдвэрийг нийтлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үл нөлөөлөх, байгууллага болон хувь хүний нууцыг хамгаалах зарчмыг баримтална.

1.4.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай багц хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх чөлөөний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

Хоёр.Шүүхийн шийдвэрийг нийтлэх хэлбэр

2.1.Шүүхийн шийдвэрийг цахим болон хэвлэмэл хэлбэрээр нийтэлнэ.

2.2.Шүүхийн шийдвэрийн цахим сан улсын хэмжээнд нэг байх бөгөөд www.shuukh.mn гэсэн домэйн нэртэй байна.

2.3.Шүүхийн шийдвэрийг сонгон хэвлэхэд энэ журмын 4, 5 дугаар зүйлийг баримтална.

Гурав.Шиидвэриин цахим сан

3.1.Хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэсэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрээс цахим сан бүрдэнэ.

3.2.Шүүхийн шийдвэрийн цахим сан үндсэн зохицуулагч /Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны мэдээллийн технологийн хэлтсийн дарга/ болон дэд зохицуулагч /Шүүхийн тамгын газрын мэдээллийн технологийн мэргэжилтэн/-тай байна.

З.З.Үндсэн зохицуулагч бусад дэд зохицуулагчийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг шинээр үүсгэх, өөрчлөх, цахим сангийн хэвийн үйл ажиллагааг хангах, хамгаалах, боловсронгуй болгох, хяналт тавих, дэд зохицуулагч нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй.

3.4.Дэд зохицуулагч цахим санд шүүхийн шийдвэрийг шинээр оруулах, засварлах ажлыг гүйцэтгэнэ. Энэ үйл ажиллагаанд Тамгын газрын дарга өдөр тутам хяналт тавина.

3.5.Шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийг хэргийн бүх оролцогчдод гардуулж өгснөөс хойш 24 цагийн дотор PDF эсвэл зурган файл хэлбэрээр дагалдах хуудасны хамт дэд зохицуулагчид хүлээлгэн өгнө. Шүүх тухайн хэрэг, маргааны онцлогоос шалтгаалж шүүх хуралдааныг хаалттай явуулсан бол шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг дагалдах хуудасны хамт дэд зохицуулагчид хүлээлгэн өгнө.

З.6.Дэд зохицуулагч шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах хэрэглэгчийн тусгай нэр, нууц үгтэй байна. Хэрэглэгчийн нэр, нууц үгийг бусдад дамжуулах, ашиглуулахыг хориглоно.

Дөрөв.Шийдвэрийг хэвлэн нийтлэх

4.1.Эрүү, иргэн, захиргааны эрх зүйн төрлөөр бүх шатны шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэлийг жилд нэг удаа хэвлэнэ. Хэвлэх шүүхийн шийдвэр нь тухайн шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

4.2.Шүүхийн шийдвэрийг сонгохдоо дараах шалгуурыг баримтална.

4.2.1 .үйл баримтыг холбогдох эрх зүйн эх сурвалжтай бүрэн зөв тулган шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн байдал;

4.2.2.хуулийг эрх зүйн онол, Үндсэн хуулийн болон эрх зүйн нийтлэг зарчим зэрэгт тулгуурлан тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дэлгэрэнгүй, ойлгомжтой тодорхойлсон байдал;

4.2.3.шийдвэр нь хууль зүйн техникийн хэлбэрийн шаардлага (хууль зүйн хэл, найруулга, хэв маяг, нэр томьёо, бүтэц гэх мэт)-ыг хангасан байдал.

4.3.Шүүхийн шийдвэрийг дараах журмаар сонгон шалгаруулна.

4.3.1.бүх шатны шүүх, сонгомол шийдвэрийн эмхэтгэлд оруулах 5 хүртэл шийдвэрийг шүүгчдийн зөвлөгөөнөөрөө хэлэлцэж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд ирүүлнэ;

4.3.2.шийдвэрийг шүүгч, эрдэмтдийн төлөөлөл бүхий ажлын хэсэг сонгон шалгаруулна. Ажлын хэсгийг Хүрээлэнгийн саналыг үндэслэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар байгуулна.

Тав.Бусад

5.1.Шүүхийн шийдвэрийн цахим сан, сонгомол эмхэтгэл хэвлүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвт төлөвлөх ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба хариуцан зохион байгуулна.

5.2.Шүүхийн шийдвэрийн цахим санг төлбөртэй ашиглуулж болно. Ашиглуулах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба тогтооно.

 

5.3.Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэлийг шүүхүүдэд 3 хүртэл хувийг үнэ төлбөргүй тараана. Бусад хувийг худалдан борлуулж болно.

PDF файл хавсаргаагүй байна .