Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ 

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр                                                                           Дугаар 15                                                                           Улаанбаатар хот

 

 

 

Автомашин хэрэглэх тухай

 

            Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.16, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:                                 

 

1. Бүх шатны шүүх, тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны автомашиныг хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг нэгдүгээр, “Автомашин хэрэглэх журам”-ыг хоёрдугаар, “Автомашины захиалгын хуудас”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолоор автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтанд зөвшөөрсөн автомашины гүйлтийн хэмжээг мөрдөж, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолыг 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2006 оны “Суудлын автомашин хэрэглэх эрхийн тухай” 43 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

    

   

ДАРГА                                   Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015

оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн

03 дугаар тогтоолын хавсралт

 

 

 

Албан тушаал, албан ажлын болон дуудлагын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт

 

1.    Албан тушаалын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан

 

1. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч

2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга

 

2.    Албан ажлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан

 

1. Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн

2. Улсын дээд шүүхийн шүүгч

3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн

4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга

5. Улсын дээд шүүхийн тамгын газрын дарга

 

3.    Дуудлагын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан

 

Шүүгч, тамгын газрын дарга, ажилтан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны үндсэн болон бүтцийн нэгжийн дарга, ажилтан автомашиныг ажлын албан хэрэгцээнд дуудлагын журмаар хэрэглэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014

оны 03 дугаар сарын 13-ны өдрийн

15 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 

АВТОМАШИН ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Бүх шатны шүүх, тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба /цаашид "ажлын алба" гэх/-ны автомашин хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

Хоёр. Албан ажлын суудлын автомашин хэрэглэх

2.1.Албан ажлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан ажлын зайлшгүй шаардлагаар болон ажил, гэрт нь хүргэх, эмнэлэгт үзүүлэх зэрэгт автомашин хэрэглэнэ.

2.2.Автомашины засвар үйлчилгээ. сэлбэг, шатахуун, тос, тосолгооны болон бусад холбогдох материалын хангалт, зарцуулалт, ашиглалтыг шүүхийн тамгын газар, ажлын алба хариуцаж, хяналт тавина.

2.3. Автомашин хэрэглэсэн албан тушаалтан явсан, ирсэн хугацаа, гүйлтийн хэмжээг замын хуудсанд бичин гарын үсгээ зурж, баталгаажуулна.

2.4. Дээрх зориулалтын дагуу ашиглагдаж байгаа автомашины техник ашиглалтын хувийн хэргийг хөтлөх, бүртгэх асуудлыг шүүхийн тамгын газар, ажлын алба хариуцна.

2.5.Автомашины шатахуун зарцуулалт, сэлбэг, тос, тосолгооны болон бусад холбогдох материалын ашиглалтын жишиг нормыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа үлгэрчилсэн нормативыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга /цаашид "гүйцэтгэх нарийн бичгийн дарга" гэх/, шүүхийн тамгын газрын дарга баталж мөрдүүлнэ.

Гурав. Дуудлагын автомашин хэрэглэх

3.1.Дуудлагын автомашин хэрэглэх шүүгч, ажилтан ажлын 1-ээс доошгүй хоногийн өмнө захиалгын хуудсыг гүйцэтгэх нарийн бичгийн дарга, тамгын газрын даргад урьдчилан өгч, мэдэгдэнэ.

3.2.Ажлын албаны ажилтан нэгжийн даргын зөвшөөрснөөр дуудлагын автомашин хэрэглэх захиалга өгч болно.

З.З.Захиалгын хуудсыг үндэслэн дуудлагын автомашиныг ажил, үйлчилгээнд хэрэглэх зөвшөөрлийг ажлын албаны ажилтанд гүйцэтгэх нарийн бичгийн дарга, шүүгч, ажилтанд тамгын газрын дарга тус тус олгоно.

З.4.Ажлын зайлшгүй шаардлагаар гүйцэтгэх нарийн бичгийн даргын зөвшөөрснөөр дуудлагын автомашиныг ажлын албаны нэгжийн даргад хэрэглүүлж болно.

3.5.3өвшөөрлийн дагуу дуудлагын автомашин хэрэглэсэн ажилтан явсан, ирсэн хугацаа, гүйлтийн хэмжээг замын хуудсанд бичин гарын үсгээ зурж, баталгаажуулна.

З.6.Шүүн таслах ажиллагаанд дуудлагын автомашиныг энэ журмын 3.1, 3.3, 3.5-т заасныг баримтлан хэрэглэнэ.

3.7.Шүүх, тамгын газар, ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд дуудлагын автомашиныг энэ журмын 3.1, 3.3, 3.5-т заасныг баримтлан хэрэглэнэ.

3.8.Шүүгч, ажилтан, тэдний эцэг, эх, гэр бүлийн гишүүд хүндээр өвчилсөн, нас барсан зэрэг тохиолдолд гүйцэтгэх нарийн бичгийн дарга, тамгын газрын даргын зөвшөөрлөөр дуудлагын автомашиныг хэрэглүүлж болно.

Дөрөв. Албан томилолтоор ажиллахад автомашин хэрэглэх

4.1.Албан томилолтоор хот, орон нутагт ажиллахад ажлын болон дуудлагын автомашин хэрэглэх асуудлыг гүйцэтгэх нарийн бичгийн дарга, тамгын газрын даргын шийдвэрээр зохицуулна.

4.2.Автомашины эд ангийн бүрэн бүтэн байдлыг жолооч хариуцаж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдөж, зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй, Жолооч шаардлагатай тохиолдолд замд гарахын өмнө тамгын газар, ажлын албаны эрх бүхий албан тушаалтанд хандан автомашинд үзлэг, оношилгоо хийлгэнэ.

4.3.Шүүгч, ажилтан албан томилолтоор ажиллах үед автомашины аюулгүй ажиллагааг хангахад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон бусад эд зүйлээр хангах үүргийг тамгын газар, ажлын алба хариуцан гүйцэтгэнз.

Тав. Бусад

5.1.Дуудлагын автомашиныг ажилд хуваарилан гаргах, ашиглалтад нь хяналт тавих чиг үүргийг тамгын газар, ажлын алба хариуцан гүйцэтгэнэ,

5.2.Шүүгч, ажилтан автомашин хэрэглэхэд тогтоосон гүйлтийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно. Энэ зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд гарсан зардлыг буруутай этгээд хариуцан төлнө.

5.3.Шүүгч, ажилтан албан болон дуудлагын автомашиныг гүйцэтгэх нарийн бичгийн дарга, тамгын газрын даргын зөвшөөрөлгүйгээр ажлын бус зориулалтаар хэрэглэхийг хориглоно.

5.4.Автомашин хэрэглэх журам, техникийн шаардлагыг зөрчсөн шүүгч, ажилтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014

оны 03 дугаар сарын 13-ны өдрийн

15 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

 

Автомашины захиалгын хуудас

 

Газар, хэлтэс, албадын нэр

Явах чиглэл

Зориулалт

Хугацаа

Захиалга өгсөн ажилтны нэр, гарын үсэг

Зөвшөөрсөн албан тушаалтны нэр, гарын үсэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

PDF файл хавсаргаагүй байна .