Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

                                               

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ 

 

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН

ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

 2014 оны 03 дугаар  сарын 06 өдөр                                                                                        Дугаар10                                                          Улаанбаатар хот

                                                                                                                          

 

 

 

Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах

журам батлах тухай

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.“Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам”-ыг нэгдүгээр, "Хэрэг хүлээлцсэн тухай тэмдэглэл”-ийг хоёрдугаар хавсралтаар  тус тус баталсугай.

 

2.Энэ тогтоолыг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

3.Энэ тогтоолыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, шүүхийн Тамгын газрын дарга нарт үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                     ДАРГА                                              Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014

 оны 03 дугаар сарын 06 ы өдрийн 10 дугаар

тогтоолын нэгдүгээр хавсралт

 

ХАВТАСТ ХЭРЭГ ИЛГЭЭХ, ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн, анхан шатны шүүхэд буцаан шилжүүлсэн хавтаст хэргийг илгээх, хүлээн авахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль, Тахарын албаны тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Архивын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

Хоёр. Хавтаст хэрэг илгээх

2.1.Шүүхийн тамгын газрын дарга /цаашид “тамгын газрын дарга” гэх/-ын тушаалаар хэрэг илгээх, хүлээн авах ажлыг хариуцсан шүүхийн захиргааны ажилтан /цаашид “ажилтан” гэх/ -г томилно.

2.2.Ажилтан шуудангаар илгээх, хүлээн авах хавтаст хэргийн талаар бусдад мэдээлэхийг хориглоно.

2.3.Ажилтан илгээх хавтаст хэргийг хүлээн авахдаа хэрэг илгээх тухай албан бичгийг үндэслэн тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд дараах зүйлийг тусгасан байна:

            2.3.1.шүүхийн нэр;

            2.3.2.нэхэмжлэгч, хариуцагч, яллагдагч, шүүгдэгч, зөрчил гаргагчийн                            овог, нэр;

            2.3.3.хэргийн хавтас, хуудасны тоо;     

            2.3.4.хүндийн жин /гр, кг-аар/;

            2.3.5.хүлээлгэн өгсөн, хүлээн авсан огноо:

            2.3.6. шаардлагатай тохиолдолд дагалдах эд мөрийн баримт;

 

2.4.Энэ журмын 2.3-т заасан тэмдэглэлийг 2 хувь үйлдэн, 1 хувийг хавтаст хэрэгт хавсарган хүлээн авах шүүхэд хүргүүлэх бөгөөд тухайн шүүх хэрэг хүлээн авсан даруйд тэмдэглэлтэй тулган хариу мэдэгдэнэ. Үлдэх хувийг шүүхийн тамгын газарт хадгална.

2.5.Хавтаст хэрэг илгээх шүүхийн лого, нэр бүхий 50х60х15 хэмжээтэй тусгай богцыг Шүүхийн ерөнхий зөвлөл хийлгэж, шүүхийн тамгын газарт хүргүүлнэ.

2.6.Шуудангаар илгээх илгээмж нь "Дотоод шуудангийн үйлчилгээ" MNS 5381-7:2005, MNS 5380:2004, MNS 5381:2004 стандартын ерөнхий шаардлагыг хангасан байна.

2.7.Ажилтан  хавтаст хэргийг зориулалтын богцод хийж, лацдан битүүмжилнэ.

2.8.Хавтаст хэргийг шуудангийн байгууллагад болон шүүхэд тахарын албаны хамгаалалтан дор хүргүүлнэ. Хавтаст хэрэг зөөвөрлөх автомашинд энэ журмын 2.1-д заасан ажилтан, тахарын албаны ажилтнаас бусад этгээдийг суулгахыг хориглоно.

2.9.Ажилтан энэ журмын 2.3-т заасан тэмдэглэлийг хавтаст хэрэг хүлээн авах шүүхийн эрх бүхий ажилтанд цахим хэлбэрээр хүргүүлнэ.

2.10."Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, Тахарын алба, Шуудангийн байгууллага"-ын хавтаст хэрэг илгээх, хүлээн авах эрх, үүргийг гэрээгээр нарийвчлан зохицуулна.

2.11.Тамгын газрын дарга хавтаст хэрэг илгээх, хүлээн авах гэрээг энэ журмын 2.10-д заасныг үндэслэн тухайн орон нутгийн шуудангийн байгууллагын салбартай байгуулна.

Гурав. Хавтаст хэргийг хүлээлгэн өгөх

3.1.Ажилтан илгээх хавтаст хэргийг шүүгчийн туслахаас хүлээн авч, хуудас бүрийг дугаарласан эсэхийг нягтлан шалгаж, "Явуулсан бичгийн бүртгэл"-д бүртгэн, шууданд хүргэхдээ энэ журмын 2.3-д заасан тэмдэглэл үйлдэнэ.

3.2.Ажилтан энэ журмын дагуу хавтаст хэрэг илгээхдээ богцны битүүмжлэл, лацыг шалгуулж, шуудангийн байгууллагын эрх бүхий ажилтанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.

3.3.Шүүхийн Тамгын газар, Тахарын алба, Шуудангийн байгууллагын эрх бүхий ажилтан хавтаст хэрэг хүлээлцсэн тухай тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зурсан байна.

Дөрөв. Хавтаст хэрэг хүлээн авах

4.1.Ирсэн хавтаст хэргийг хүлээн авч байгаа ажилтан богцны битүүмжлэл, лацыг шалгаж авна. Хэрэв богцны битүүмжлэл алдагдсан, лац гэмтсэн, өөрчлөгдсөн зэрэг зөрчил илэрсэн тохиолдолд тамгын газрын даргад нэн даруй мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авахуулна.

4.2. Ажилтан богцтой хавтаст хэргийг шүүхийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгч, энэ журмын 2.9-т заасны дагуу илгээсэн шүүхэд цахим хэлбэрээр нэн даруй мэдэгдэнэ.

Тав. Хариуцлага

5.1.Энэ журмыг зөрчсөн ажилтанд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль, Тахарын албаны тухай хууль, Шуудангийн тухай хууль болон холбогдох бусад  хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

 

 

-оОо-

 

 

 

 

 

 

 

\

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны

03  дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар

тогтоолын хоёрдугаар хавсралт

 

ХЭРЭГ ХҮЛЭЭЛЦСЭН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

 

20... оны ... сарын... өдөр                                                                                                               Дугаар..                                                                                                                                  ...........................

 

 

..................................................... дугаар шүүхийн .............................. ажилтан ......................................-ийн ................................. би 20... оны .... сарын ...-ний өдөр   

            1. ......................................... овогтой ..................................................нарт холбогдох ...................овогтой ....................... нэхэмжлэлтэй, .................индекстэй .......... дугаар шийдвэртэй, шийтгэх тогтоолтой, шийтгэвэртэй,...........дугаартай /аль нь болохыг доогуур нь зурах/ ......... хавтас...... хуудастай, .........гр, кг жинтэй иргэний, эрүүгийн захиргааны, захиргааны зөрчилтэй хэрэг /аль нь болохыг доогуур нь зурах/

            2. ........................................ овогтой .............................................. нарт холбогдох ..............овогтой ............................ нэхэмжлэлтэй, .................индекстэй .......... дугаар шийдвэртэй, шийтгэх тогтоолтой, шийтгэвэртэй,.......... дугаартай /аль нь болохыг доогуур нь зурах/ ......... хавтас...... хуудастай, ..........гр, кг жинтэй иргэний, эрүүгийн захиргаааны, захиргааны зөрчилтэй хэрэг /аль нь болохыг доогуур нь зурах/

            3.

 

 

 

 

нийт .... иргэний хэрэг, ... эрүүгийн хэрэг,... захиргааны хэрэг, ... захиргааны зөрчилтэй хэргийг шуудангаар илгээв. /хүлээн авав./  /аль нь болохыг доогуур нь зурах/

 

Хүлээлгэн өгсөн:

...........................шүүхийн ....................... ажилтан ............... овогтой ..........

 

Байлцсан:

Тахарын албаны ажилтан.......................... овогтой ...............................

 

Хүлээн авсан:

 20... оны ... сарын ... -ний өдөр хүлээн авсан

............... шүүхийн ....................... ажилтан ............... овогтой ................

 

 

 

 

PDF файл хавсаргаагүй байна .