Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

 

 

 

 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ 

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

 

2014 оны 03 дугаар

сарын 06-ны өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

 

                                                                                                                       

 

Шүүгч, ажилтанд албан томилолт олгох журам

батлах тухай

           

 

            Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

            1."Шүүгч, ажилтанд албан томилолт олгох журам"-ыг нэгдүгээр, шүүгчийн “Албан томилолтын үнэмлэхний загвар”-ыг хоёдугаар, шүүхийн ажилтны “Албан томилолтын үнэмлэхний загвар”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай

            2.Энэ тогтоолыг 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

            3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, шүүхийн Тамгын газрын дарга нарт үүрэг болгосугай.

            4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Албан томилолтын зардал олгох тухай" Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2006 оны 28 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                   Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 


 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны

03 дугаар сарын 06 өдрийн 08 дугаар

тогтоолын нэгдүгээр хавсралт

 

 

ШҮҮГЧ, АЖИЛТАНД

АЛБАН ТОМИЛОЛТ ОЛГОХ ЖУРАМ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүгч, шүүхийн ажилтныг албан томилолтоор ажиллуулах, гүйцэтгэлийг тайлагнах, дүгнэх, албан томилолтын зардлыг тооцох зэрэг харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль,Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

 Хоёр.Албан томилолтын удирдамж, төлөвлөгөө батлах, албан томилолтын үнэмлэх олгох

2.1.Шүүх, шүүхийн захиргааны байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хот, хөдөө орон нутагт түр хугацаагаар ажиллах шүүгч, ажилтанд албан томилолт олгоно.

            2.2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч шүүн таслах ажлаар хот, хөдөө орон нутагт ажиллахад тухайн шүүхийн ерөнхий шүүгчтэй зөвшилцөн, шүүхийн тамгын газрын дарга албан томилолтын үнэмлэх /цаашид үнэмлэх гэх/ олгоно.

2.3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх нарийн бичгийн дарга хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллах удирдамж, төлөвлөгөөг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга баталж, үнэмлэх олгоно.

2.4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба /цаашид “ажлын алба” гэх/-ны газар, хэлтэс, албаны дарга орон нутагт албан томилолтоор ажиллах удирдамж, төлөвлөгөөг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга баталж, үнэмлэх олгоно.

2.5.Ажлын албаны ажилтан хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллах удирдамж төлөвлөгөөг үндсэн нэгжийн дарга баталж, зохих шийдвэрийг үндэслэн үнэмлэхийг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга олгоно.

2.6.Шүүхийн тамгын газрын дарга албан томилолтоор ажиллах удирдамж, төлөвлөгөөг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга баталж, үнэмлэх олгоно.

2.7.Шүүхийн захиргааны ажилтны албан томилолтоор ажиллах удирдамж, төлөвлөгөөг тухайн шүүхийн тамгын газрын дарга баталж, үнэмлэх олгоно.

2.8. Албан томилолтын хугацааг зайлшгүй сунгах шаардлага гарвал эрх бүхий албан тушаалтан хугацааг сунгана.

2.9.Шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүн албан томилолтоор ажиллах тухай асуудлыг тухайн хорооны даргын баталсан удирдамж төлөвлөгөөг үндэслэн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга үнэмлэх олгоно.

2.10.Албан томилолтоор ажилласан тухай илтгэх хуудас, түүний мөрөөр авах арга хэмжээний тухай саналаа энэ журмын 4.1 дүгээр зүйлд заасны дагуу танилцуулна.

 Гурав. Албан томилолтын зардал олгох, түүнийг тооцох

3.1.Уналга, байр, зам хоногийн зардлыг албан томилолтын зардалд тооцно.

3.2.Шүүхийн албан томилолтоор ажиллуулах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарснаар шүүгч ажилтны албан томилолтын зардлыг олгоно.

3.3.Шүүн таслах ажлаар хөдөө орон нутагт ажиллах шүүгч, ажилтны албан томилолтын зардлыг шүүх бүрэлдэхүүнийг авч ажиллуулсан шүүхийн төсвөөс гаргана.

3.4.Шүүгч, ажилтан албан томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлаа энэ журмын 4.1-д заасны дагуу танилцуулснаас хойш ажлын гурав хоногийн дотор албан томилолтын зардлын тооцоог хийж дуусгасан байна.

3.5.Шүүгч, ажилтан энэ журмын 3.4-д заасан албан томилолтын зардлын тооцоог хийж дуусгаагүй бол зардлыг нөхөн төлүүлэх үндэслэл болно.

3.6.Хот, хөдөө орон нутагт болон гадаад улсад хандивлагч байгууллагын бүрэн санхүүжилтээр зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд оролцох албан тушаалтан, шүүгч, ажилтанд албан томилолтын зардал олгохгүй.

3.7.Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулаагүй аливаа арга хэмжээнд оролцсон шүүгч, ажилтанд албан томилолтын үнэмлэх, зардал олгохыг хориглоно.

3.8.Албан томилолтын зардлыг давхардуулан олгохыг хориглоно.

 Дөрөв. Албан томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлыг дүгнэх

4.1.Шүүгч, ажилтан томилолтоор ажилласан тухайгаа ажлын гурав хоногийн дотор удирдамж, төлөвлөгөөг баталсан албан тушаалтанд илтгэх хуудсаар танилцуулна.

4.2.Шүүгч, ажилтны албан томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлыг эрх бүхий албан тушаалтан дүгнэнэ.

4.3.Шүүгч, ажилтан энэ журмыг зөрчвөл холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээх үндэслэл болно.

 

 

 

-o0o-

PDF файл хавсаргаагүй байна .