Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр                                                                 Дугаар 02                                                                                                   Улаанбаатар хот

 

Хэргийн индексийн журам батлах тухай

           

  

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

1. Хэргийн индексийн журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3. Энэ журмын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Н.Дагва/, шүүхийн тамгын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2007 оны 65 дугаар, 2011 оны 80 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ДАРГА                                          Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014

                                                                                                                                                                                                   оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн

02 дугаар тогтоолын хавсралт

 

 

 

ХЭРГИЙН ИНДЕКСИЙН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын хийдлийг арилгах, хөнгөвчлөх боломжийг бүрдүүлэх, тэдгээрийн ажлын үр дүнг үнэлэх, мониторинг хийх, хэргийн бүрдүүлбэрийг баталгаажуулах, хэргийн оролцогчдын хууль ёсны эрхийг шуурхай хангахад энэ журмын зорилго оршино.

1.2.Шүүхийн нэрийн тоон илэрхийлэл, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хэрэг үүсгэсэн буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн он, хэргийн төрөл, шүүхэд хэрэг хүлээн авч бүртгэсэн дугаар, хэргийг нэгтгэсэн, тусгаарласныг илэрхийлсэн тоон болон үсгэн тэмдэгтийг хэргийн индекс /цаашид “индекс” гэх/ гэнэ.

1.3.Индекс нь хэргийн хөдөлгөөний цахим програм, цахим сангийн салшгүй хэсэг байна.

 

Хоёр. Индексийн төрөл, агуулга, бүтэц

2.1.Индекс нь үндсэн болон дагалдах гэсэн хоёр төрөлтэй байна.

2.2.Анхан шатны шүүхэд хэргийн хөдөлгөөний цахим програмаас өгсөн индексийг үндсэн, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэргийн хөдөлгөөний цахим програмаас өгсөн индексийг дагалдах индекс гэнэ.

2.3.Хэргийн хөдөлгөөний цахим програмаас өгсөн үсгэн тэмдэгт дараах утгатай:

2.3.1.иргэний хэрэг “И”;

2.3.2.эрүүгийн хэрэг “Э”;

2.3.3.захиргааны хэрэг “З;

2.3.4.нэгтгэсэн хэрэг "Н";

2.3.5.тусгаарласан хэрэг "Т".

2.4.Хэрэгт нэгтгэж /Н/ байгаа бусад хэргийн индексийг нэгтгэсэн хэргийн индексээр цахим програмд хадгална.

2.5.Тусгаарласан хэрэгт /Т/ хэргийн хөдөлгөөний цахим програмаас шинээр үндсэн индекс өгнө.

2.6.Үндсэн индекс нь дараах таван хэсэг бүхий томьёололтой байна:

2.6.1.нэг дэх хэсэгт тухайн шүүхийн нэрийн тоон илэрхийлэл /101/.../.../.../.../-ийг;

2.6.2.хоёр дахь хэсэгт иргэд, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг шүүх хүлээн авч, хэрэг үүсгэсэн буюу эрүүгийн хэргийг хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн он /101/2013/.../.../.../-ыг;

2.6.3.гурав дахь хэсэгт иргэд, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн буюу эрүүгийн хэргийг хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бүртгэлийн дугаар /101/2013/0001/.../.../-ыг;

2.6.4.дөрөв дэх хэсэгт эрүүгийн хэрэгт "Э", иргэний хэрэгт "И", захиргааны хэрэгт "З" үсгийн аль нэг /101/2013/0001/И/.../-ийг;

2.6.5.тав дахь хэсэгт хэргийг тусгаарласан бол "Т", нэгтгэсэн бол “Н” үсэг /101/2013/0001/И/Т/-ийг.

2.7.Дагалдах индекс нь дараах гурван хэсэг бүхий томьёололтой байна:

2.7.1.нэг дэх хэсэгт давж заалдах болон хяналтын шатны шүүхийн нэрийн тоон илэрхийлэл /211/.../.../-ийг;

2.7.2.хоёр дахь хэсэгт хэргийн оролцогчийн гомдлын дагуу давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэрэг хүлээн авсан он /211/2013/.../-ыг;

2.7.3.гурав дахь хэсэгт хэргийн оролцогчийн гомдлын дагуу давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэрэг хүлээн авсан бүртгэлийн дугаар /211/2013/0001/-ыг.

 

 Гурав. Индекс хөтлөх

  3.1.Үндсэн индекс нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд өөрчлөгдөхгүй.

3.2.Үндсэн индексийг анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний цахим програмаас хэрэг үүсгэх /яллагдагчийг шүүхэд шилжүүлэх/ үед олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл өөрчлөгдөхгүй.

  3.3.Хэргийн оролцогчдын гомдлын дагуу давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэргийг хүлээн авч цахим санд бүртгэхэд дагалдах индексийг цахим программаас олгож, тухайн шатны шүүхүүдээс гаргасан эрх зүйн баримт бичигт тэмдэглэнэ.

            3.4.Хэрэг үүсгэж индекс өгсний дараа хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг нэхэмжлэлд хавсаргасан баримтын хамт нэхэмжлэгчид буцаана. Харин нэхэмжлэл болон хавсаргасан баримтыг хуулбарлан хэрэгт хавсарган архивт шилжүүлнэ.

3.5.Эрүү, иргэн, захиргааны хэргийн индекс нь хэргийн хавтасны нүүрний баруун талаас 15 мм, дээд талаас 20 мм-ээс багагүй зайд байрлана.

            3.6.Хэргийн хөдөлгөөний цахим програмаас хэвлэгдэж буй эрх зүйн баримт бичгийн хуудас бүрт энэ журмын 3.5-д заасан байрлалд индексийг тэмдэглэнэ.

            3.7.Хэрэг шилжиж ирсэн тохиолдолд тухайн хэргийн индексийг програмын харьяалах өгөгдөлд гар аргаар оруулж бүртгэнэ.

            3.8.Хэргийн индекс давхцахгүй байна.

           

Дөрөв. Индексийг ашиглах

            4.1.Хэргийн оролцогчид, иргэн, хуулийн этгээд, судлаачид индексийг ашиглан тухайн хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллийг зориулалтын цахим хуудас болон мэдээллийн бусад тоног төхөөрөмжөөр дамжуулан авна.

            4.2.Шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хэргийн хөдөлгөөний цахим програмаас тухайн хэргийн индексийг ашиглан мэдээлэл авна.

           

Тав. Шүүхийн нэрийн тоон илэрхийлэл

            5.1.Хэргийн хөдөлгөөний цахим програмд шүүхийн нэрийг тоогоор илэрхийлнэ. /хавсралтаар/

            5.2.Шүүхийн нэрийн тоон илэрхийлэл нь индексийн салшгүй бүрдэл бөгөөд хэргийн хөдөлгөөнийг таних, хянах хэрэглэгдэхүүн мөн.

5.3.Индекст шүүхийн тоон илэрхийлэл тусгагдаагүй бол хэргийн хөдөлгөөний програм хангамжид бүртгэлгүй гэж үзнэ.

         

            Зургаа.Хариуцлага

            6.1.Энэ журмыг зөрчсөн шүүхийн захиргааны ажилтанд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

 

 

-о0о-