Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

 

2020 оны 05 сарын 20 өдөр            Дугаар 63                                     Улаанбаатар хот      

 

 

Автомашины шатахуун зарцуулалтын

 норм тогтоох тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.13, 7.1.16, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Жишиг норм батлах тухай” 390 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн aжлын алба, анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газарт мөрдөх автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын нормыг хавсралтаар баталсугай.

2. Автомашины шатахууныг энэ тогтоолоор батлагдсан нормд нийцүүлэн 2020 оны  5 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож олгохыг Ажлын албаны ахлах нягтлан бодогч /Ө.Оюунзул/, анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/, анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолыг 2020 оны 5 сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

                                        ДАРГА                                 Э.БАТБАЯР