Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

2020 оны 03 сарын 23-ны өдөр           

                                                                      Дугаар 31                                                  Улаанбаатар хот

  

 

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын

арга, хэлбэр, үнэлэх аргачлал батлах тухай

 

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам"-ын 1.5 дахь заалтыгтус тус үндэслэн ТОГТООХ нь:

 

1.Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлалыг хавсралтаар баталсугай.

 

2.Тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 62, 2018 оны 16 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

ДАРГА                                     Э.БАТБАЯР 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2020 оны 03 дугаар сарын 23ны өдрийн

31 дүгээр тогтоолын хавсралт

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН

ШАЛГАЛТЫН АРГА, ХЭЛБЭР, ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 1.5-д заасны дагуу Шүүхийн мэргэшлийн хороо /цаашид "Мэргэшлийн хороо" гэх/ бүх шатны шүүхийн шүүгчийн, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын арга, хэлбэрийг тогтоох, үнэлэхэд энэ аргачлалыг баримтална.

 

1.2.Энэ аргачлал нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийг сонгон шалгаруулах журам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 166 дугаар зарлигаар батлагдсан Шүүхийн мэргэшлийн хорооны дүрэмд нийцсэн байна.

 

1.3.Мэргэшлийн хорооны гишүүн сонгон шалгаруулалтын өмнө Мэргэшлийн хорооны гишүүний ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дүрэмтэй дахин танилцаж, шалгалтын явцад дүрмийг чанд баримтална. Мэргэшлийн хорооны гишүүн үнэлгээг хараат бусаар, бие дааж гаргана.

 

1.4.Энэ аргачлалд заасны дагуу тухайн шалгалтыг явуулах арга, хэлбэр, шаардлагын талаар шалгалт тус бүрийн өмнө нэр дэвшигчдэд танилцуулна.

 

Хоёр. Даалгавар боловсруулах, үнэлэх

 

2.1.Мэргэшлийн хорооны дарга шалгалтын даалгавар боловсруулах мэргэжилтнийг сонгож, нууцлалын гэрээ байгуулна. Шалгалтын даалгавар нь хуульд заасан болзол, шаардлагыг шалгаж чадахуйц төвшинд байна. Даалгаварт тавигдах шаардлагыг Мэргэшлийн хорооны хуралдаанаар тогтооно. Даалгаврын нууцлалыг Мэргэшлийн хорооны дарга хариуцна.

 

2.2.Эрх зүйн тохиолдол шийдвэрлэх шалгалтыг үнэлэхдээ тухайн салбар эрх зүйн тохиолдол шийдвэрлэх нийтлэг аргачлалыг баримтална.

 

2.3.Сорилын асуулт нь дөрвөөс доошгүй хариулттай байх бөгөөд үүнээс зөвхөн 1 хариулт зөв байна.

 

2.4.Нэр дэвшигчийн монгол хэлний бичгийн болон ярианы чадвар болон хэрэглээний программ ашиглах чадвар, ёс зүй, зан төлөвийг шалгахдаа тухайн чиглэлийн мэргэжилтний дүгнэлтийг харгалзан үнэлж, дүгнэж болно.

 

2.5.Мэргэшлийн хорооны дүрмийн 5.3-д заасны дагуу нийт гишүүдийн дийлэнх олонхын үнэлгээний дунджаар нэр дэвшигчийн шалгалт тус бүрийн үнэлгээг гаргана.

 

2.6.Анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн нэгдсэн үнэлгээг суурь болон тусгай шалгалтын онооны дунджаар гаргах ба шалгалт тус бүрд 60-аас дээш оноо авсан бол шалгалтад тэнцсэн гэж үзнэ.

 

Гурав. Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт

 

      3.1. Суурь шалгалт нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

 

3.1.1. Үндсэн хуулийн мэдлэг сорил 20 хүртэл оноо;

 

3.1.1.1.Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийг сорил, эсхүл тохиолдол шийдвэрлүүлэх аргаар шалгана. Сорилоор шалгах тохиолдолд нэг асуулт 0.4 оноотой байна. Тохиолдол шийдвэрлүүлэх тохиолдолд энэ аргачлалын 2.2-т заасныг баримтална. Шалгалтын хугацаа 60 минут.

 

3.1.2.Монгол хэлний бичгийн болон ярианы чадвар 20 хүртэл оноо;

 

3.1.2.1 .бичгийн ур чадварыг 500-аас доошгүй үгтэй эссэ бичүүлж, дараах шалгуураар 10 хүртэл оноогоор үнэлнэ. Шалгалтын хугацаа 60 минут.

 

-Монгол хэлний дүрэм, найруулга зүй 5 оноо;

-мэргэжлийн    нэр    томъёо,    хэллэгийг    оновчтой, зөв

  ашигласан  байдал 5 оноо.

3.1.2.2.ярианы чадварыг тохиолдлын журмаар сонгосон сэдвийг илтгүүлж, дараах шалгуураар 10 хүртэл оноогоор үнэлнэ. Шалгалтын хугацаа 10 минут.

 

-өөрийн санаа бодлыг илэрхийлэх чадвар 3 оноо;

-илтгэх ур чадвар 3 оноо;

-илтгэх явцад өөрийгөө хянах, сэтгэл хөдлөлөө барих чадвар 4 оноо.

3.1.3. хэрэглээний программ ашиглах чадвар 10 хүртэл оноо;

 

3.1.3.1.хэрэглээний программ ашиглаж баримт бичиг, мэдээлэл боловсруулах, хайлт хийх, түргэн бичих зэрэг даалгавраар шалгана. Түргэн бичилтийг 15 минутад бичсэн тэмдэгтийн тоо болон зөв бичсэн эсэхийг харгалзаж үнэлнэ. Хэрэглээний программ ашиглах ур чадварыг тусгай өгөгдөл өгч 15 минутад гүйцэтгэсэн гүйцэтгэлээр үнэлнэ.

 

- хэрэглээний программ ашиглах ур чадвар 5 оноо;

 

 

 

- түргэн бичилт 5 оноо.

 

3.1.4.  эрх зүйн баримт бичиг боловсруулах чадвар 20 хүртэл оноо;

 

3.1.4.1.шүүхээс гарах эрх зүйн актын төрлөөс санамсаргүй сонголтоор сонгох, эсхүл тодорхой тохиолдол өгч түүнд тохирсон шүүхээс гарах эрх зүйн актын төсөл боловсруулна. Шалгалтын хугацаа 90 минут. Гүйцэтгэлийг дараах шалгуураар үнэлнэ:

 

-хууль зүйн техникийн шаардлага 7 оноо;

-хууль зүйн үндэслэл 7 оноо;

-нэр томъёоны сонголт, найруулга 6 оноо.

 

3.1.5.   Хуульчийн ёс зүйн мэдлэг/сорил/ 30 хүртэл оноо

 

3.1.5.1.хуульчийн ёс зүйн мэдлэгийг нэгасуулт нь 0.6 оноо бүхий сорилоор шалгана. Сорилын хариуг тусгай төхөөрөмжөөр шалгана. Сорилыг шалгахад нэр дэвшигчийг байлцуулна. Нийт нэр дэвшигчийн сорилын шалгалтын хариуг төхөөрөмжид уншуулж дуусмагц сорилын зөв хариултыг нэр дэвшигчдэд нэг бүрчлэн танилцуулж, гарын үсэг зуруулна. Шалгалтын хугацаа 60 минут.

 

3.2.Тусгай шалгалт нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

3.2.1 .салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар 40 хүртэл оноо;

 

3.2.1.1.нэр дэвшигч дагнасан шүүхийн салбар эрх зүйн тохиолдол шийдвэрлэнэ. Гүйцэтгэлийг үнэлэхдээ энэ аргачлалын 2.2-т заасныг баримтална. Шалгалтын хугацаа 240 минутаас доошгүй байна.

 

3.2.2.салбар эрх зүйн мэдлэг сорил 20 хүртэл оноо;

 

3.2.2.1.салбар   эрх   мэдлэг  шалгах  сорилын     нэг  асуулт  0.4 оноотой байна. Шалгалтын хугацаа 60 минут.

 

3.2.3.ёс зүй, зан төлөв /намтар судлах/ 30 хүртэл оноо;

 

3.2.3.1 .ёс зүй, зан төлөвийн шалгалтыг дараах төрлөөр явуулна.

 

- ярилцлага 15 хүртэл оноо;

- намтар судлах 15 хүртэл оноо.

 

3.2.3.1.а.ярилцлагын шалгалтаар нэр дэвшигчийн хувь хүний ёс зүй, шүүгчээр ажиллах зан төлөвийг таньж мэдэх, тодорхойлох, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадвар, хандлагыг үнэлнэ. Ярилцлагыг тодорхой тохиолдол, жишээнд тулгуурлан урьдчилан бэлтгэсэн асуултын хүрээнд явуулна.

 

3.2.3.1.б.ярилцлагын 15 оноог дараах үзүүлэлтээр үнэлнэ:

-хувь хүний хөгжил 5 оноо;

-хуульчийн болон шүүгчийн ёс зүйн төлөвшил 5 оноо;

- шүүгчээр ажиллах зан төлөв 5 оноо.

 

3.2.3.1.в.намтар судлах шалгалтаар нэр дэвшигчийн намтрыг таньж мэдэх хүмүүстэй хийсэн ярилцлага, олон нийтийн мэдээлэл, баримт бичигт тулгуурлан судална. Мэргэшлийн хорооны ажлын алба тохиолдлын аргаар нэр дэвшигчийн нэрийг гишүүдэд хуваарилна.

 

3.2.3.1.г.намтар судлах шалгалтын 15 оноог дараах үзүүлэлтээр үнэлнэ:

 

-  нэр дэвшигчтэй хамт сурч, ажиллаж байсан эсвэл сайн таньж мэдэх гурваас доошгүй хүнтэй ярилцлага хийж, баталгаажуулна. Ярилцлагыг биечлэн эсвэл харилцаа холбооны бусад аргаар хийж болно. 7 оноо;

 

-шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож буй нэр дэвшигчдийг олон нийтэд мэдээлнэ. Мэдээлэл ирсэн тохиолдолд Мэргэшлийн хороо нягтлан шалгана. 3 оноо.

-  нэр дэвшигчийн баримт бичгийг судалж, үнэлгээ өгнө. 5 оноо /анкет, гурван үеийн намтар, сахилгын болон бусад зөрчил, шийтгэл, гавъяа шагнал, Монголын хуульчдын холбооноос авсан нэр дэвшигчийн ёс зүйтэй холбогдох лавлагаа зэргийг харгалзан үзнэ./.

 

3.2.4.мэргэшсэн байдал 10 хүртэл оноо;

 

3.2.4.1.нэр дэвшигчийн мэргэшсэн байдалд үнэлгээ өгөхдөө боловсролын зэрэг, эрдмийн бүтээл, өгүүлэл, нийтлэл зэргийг харгалзана.

 

Дөрөв. Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалт

 

4.1.Тусгай шалгалт нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

 

4.1.1.Хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар 40 хүртэл оноо.

 

4.1.1.1 .нэр дэвшигч дагнасан шүүхийн салбар эрх зүйн тохиолдол шийдвэрлэнэ. Гүйцэтгэлийг үнэлэхдээ энэ аргачлалын 2.2-т заасныг баримтална. Шалгалтын хугацаа 240 минутаас доошгүй байна.

 

4.1.2.Шүүн таслах ажлын туршлага 30 хүртэл оноо.

 

4.1.2.1.нэр дэвшигчийн сүүлийн 3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрээс 5-ыг тохиолдлын аргаар сонгон дараах шалгуураар үнэлнэ.

 

-шийдвэрийн хуульд заасан шаардлага, техник 10 оноо;

 

 

-дээд  шатны   шүүхээс хэргийн  шийдвэр  хүчингүй  болгосон,

  өөрчилсөн үндэслэл 10 оноо;

- шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсгийн бичилт 10 оноо.

 

4.1.3.Магадлал бичих ур чадварын шалгалт 30 хүртэл оноо;

 

4.1.3.1.анхан шатны шүүхийн аль нэг шийдвэрийг шүүхийн шийдвэрийн сангаас сонгож, магадлалын төсөл бичүүлнэ. Шалгалтын хугацаа 120 минут. Гүйцэтгэлийг дараах шалгуураар үнэлнэ.

-хууль зүйн техникийн шаардлага 10 оноо;

 -хууль зүйн үндэслэл 10 оноо;

- шийдвэрт хийсэн дүн шинжилгээ 10 оноо.

 

Тав. Хяналтын шатны шүүхийн шүүгчийн шалгалт

 

5.1.Суурь шалгалт нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

 

5.1.1.Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг 20 хүртэл оноо.

 

5.2.1.1.Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийг сорил эсвэл тохиолдол шийдвэрлүүлэх аргаар шалгана. Сорилоор шалгах тохиолдолд нэг асуултыг 0.4 оноогоор үнэлнэ. Тохиолдол шийдвэрлүүлэх бол гүйцэтгэлийг үнэлэхдээ энэ аргачлалын 2.2-т заасныг баримтална. Шалгалтын хугацаа 60 минут.

 

5.1.2.эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах чадвар 20 хүртэл оноо;

 

5.1.2.1.шүүхээс гарах эрх зүйн актын төрлөөс санамсаргүй сонголтоор сонгож, төсөл боловсруулна. Шалгалтын хугацаа 90 минут. Гүйцэтгэлийг дараах шалгуураар үнэлнэ:

-хууль зүйн техникийн шаардлага 8 оноо;

-хууль зүйн үндэслэл 8 оноо;

- нэр томъёоны сонголт, найруулга 4 оноо.

 

5.1.3.монгол хэлний бичгийн болон ярианы чадвар 10 хүртэл оноо;

 

5.1.3.1.тус шалгалтыгэнэ аргачлалын 3.1.2-тзаасан аргачлалын дагуу үнэлэх бөгөөд бичгийн болон ярилцлагын шалгалт тус бүрийг 5 оноогоор үнэлнэ.

 

5.1.4.хэрэглээний программ ашиглах чадвар 10 хүртэл оноо;

 

5.1.4.1.тус шалгалтыгэнэ аргачлалын 3.1.3-тзаасан аргачлалын дагуу үнэлнэ.

 

5.1.5.Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт бичих 20 хүртэл оноо.

 

 

5.1.5.1 .анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг шүүхийн шийдвэрийн цахим сангаас сонгож, дүн шинжилгээ хийнэ. Шалгалтын хугацаа 240 минутаас доошгүй байна. Гүйцэтгэлийг дараах шалгуураар үнэлнэ.

 

- цэгцтэй байдал ба бүтэц 4 оноо;

-талуудын тайлбарт хийсэн эрх зүйн дүн шинжилгээ 4 оноо;

- нотлох баримтын үнэлгээ 4 оноо;

-холбогдох хууль тогтоомжийн хэрэглээ 4 оноо;

- итгэл үнэмшил төрүүлэхүйц байдал 4 оноо.

 

5.1 .б.хуульчийн ёс зүйн мэдлэг /сорил/ 20 хүртэл оноо;

 

5.1.6.1.тус шалгалтыг энэ аргачлалын 3.1.5-д заасан аргачлалын дагуу үнэлэх бөгөөд нэг асуулт 0.4 оноо бүхий сорилоор шалгаж, үнэлнэ. Шалгалтын хугацаа 60 минут.

 

5.2.Тусгай шалгалт нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

 

5.2.1.салбар эрх зүйн мэдлэг/сорил/ 15хүртэл оноо;

 

5.2.1.1.салбар эрх зүйн мэдлэг шалгах сорилын нэг асуулт 0.3 оноотой байна

 

5.2.2.салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар 25 хүртэл оноо;

/5.2.2 заалтад "салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар" гэснийг  2020 оны 4 сарын 30-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор  "салбар эрх зүйн хууль хэрэглэх, тайлбарлах мэдлэг, ур чадвар" гэж өөрчлөн найруулсан/

 

5.2.2.1.нэр дэвшигч салбар эрх зүйн тохиолдол шийдвэрлэнэ. Гүйцэтгэлийг үнэлэхдээ энэ аргачлалын 2.2-т заасныг баримтална. Шалгалтын хугацаа 240 минутаас доошгүй байна.

 

5.2.3.хууль тайлбарлах ур чадвар 20 хүртэл оноо;

 

5.2.3.1.хууль тайлбарлах ур чадварыг тохиолдол шийдвэрлүүлэх аргаар шалгаж, 15 хүртэл оноогоор үнэлнэ. Гүйцэтгэлийг үнэлэхдээ энэ аргачлалын 2.2-т заасныг баримтална. Шалгалтын хугацаа 240 минутаас доошгүй байна.

/5.2.3.1 дэх заалтыг 2020 оны 4 сарын 30-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

 

5.2.3.2.хуулийн зүйл, заалтаас тохиолдлын журмаар ил тод сонгуулж, тайлбар бичүүлж, 5 хүртэл оноогоор үнэлнэ. Шалгалтын хугацаа 120 минут.

/5.2.3.2-т заасан "5 хүртэл оноогоор" гэснийг 2020 оны 4 сарын 30-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор хассан/

 

5.2.4.ёс зүй, зан төлөв /намтар судлах/ 30 хүртэл оноо;

 

5.2.4.1 .тус шалгалтыг энэ аргачлалын 3.2.3-т заасан аргачлалын дагуу үнэлнэ.

 

5.2.5.мэргэшсэн байдал 10 хүртэл оноо;

 

5.2.5.1.нэр дэвшигчийн мэргэшсэн байдлыг дараах шалгуураар үнэлнэ.

 

- эрдмийн бүтээлийн тоо, чанар 4 оноо;

 

- мэргэшиж ажилласан байдал 3 оноо;

- боловсролын зэрэг 3 оноо.

 

Зургаа. Ерөнхий шүүгчийн шалгалт

 

6.1.Тусгай шалгалт нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

 

6.1.1.Манлайлал /ёс зүй, зан төлөв/ 30 хүртэл оноо.

 

6.1.1.1 .нэр дэвшигчийн манлайллыг дараах аргаар үнэлнэ.

 

-удирдахуйн    мэдлэг,    түүнийг   баримтлах   эрмэлзлэлийг

                                  ярилцлагаар 6 оноо;

-хэргийн  хөдөлгөөнийг удирдах чадварыг ярилцлагаар 6

                                    оноо;

- манлайлах ур чадварыг шүүгч, ажилтнаас асуулгаар 6 оноо.

 

6.1.1.2.Нэр дэвшигчийн ёс зүй, зан төлөвийг энэ аргачлалын 3.2.3-т заасан аргачлалын дагуу үнэлэх бөгөөд ярилцлагын шалгалтыг 6 хүртэл оноо, намтар судлах шалгалтыг 6 хүртэл оноогоор тус тус үнэлнэ.

 

6.1.2.Хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар 40 хүртэл оноо.

 

6.1.2.1.нэр дэвшигч дагнасан шүүхийн салбар эрх зүйн тохиолдол шийдвэрлэнэ. Гүйцэтгэлийг үнэлэхдээ энэ аргачлалын 2.2-т заасныг баримтална. Шалгалтын хугацаа 240 минутаас доошгүй байна.

 

6.1.3.Шүүн таслах ажлын туршлага 30 хүртэл оноо.

 

6.1.3.1.нэр дэвшигчийн сүүлийн 3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрээс 5-ыг тохиолдлын аргаар сонгон дараах үзүүлэлтээр үнэлнэ.

 

-шийдвэрийн хуульд заасан шаардлага, техник 8 оноо;

 -дээд шатны шүүхээс хэргийн шийдвэр хүчингүй болгосон,  

 өөрчилсөн үндэслэл 8 оноо;

- шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсгийн бичилт 8 оноо;

- мэргэшсэн байдал, туршлага 6 оноо.

 

Долоо.Бусад

 

7.1.Шүүгчийн сонгон шалгаруулалтын зардлыг нэр дэвшигч өөрөө хариуцна.

 

7.2.Энэ   аргачлалын   7.1,-д   заасан   зардлын   хэмжээг   Шүүхийн   ерөнхий зөвлөлийн дарга батална.

 

7.3.Шалгалтыг цахим хэлбэрээр авч болно.

PDF файл хавсаргаагүй байна .