Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

 

 

 АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон./

 

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр                                                                                            Дугаар                                                                                                                                Улаанбаатар хот

  

 

 

Журам, загвар шинэчлэн батлах тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

1. “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг 1 дүгээр, “Нөлөөллийн мэдүүлгийн загвар”-ыг 2 дугаар, “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан загвар”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/-д үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолыг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4. Тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 06, 2015 оны 23 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

  

 

ДАРГА                                     Э.БАТБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                              Шүүхийн ерөнхий зөвлөлийн

            2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн

..... дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

 

НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛГИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгч /цаашид "Мэдүүлэг хөтлөгч" гэх/ -өөс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид “Ерөнхий зөвлөл” гэх/-д ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх, хадгалах, хариуг олон нийтэд мэдээлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

Хоёр. Нөлөөллийн мэдүүлэг ирүүлэх

2.1. Мэдүүлэг хөтлөгч нь нөлөөллийн мэдүүлгийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий зөвлөлөөс баталсан загварын дагуу хөтөлж ирүүлнэ. 

2.2. Энэ журмын 2.1-д заасны дагуу нөлөөллийн мэдүүлгийг ирүүлэхдээ “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын гарт” гэж хаягласан байна.

Гурав. Нөлөөллийн мэдүүлэг хүлээн авах, бүртгэх,
шийдвэрлэх, шилжүүлэх

3.1. Нөлөөллийн мэдүүлгийг Ерөнхий зөвлөлийн дарга хүлээн авч танилцан Ажлын албаны нөлөөллийн мэдүүлэг хариуцсан нэгж, ажилтанд тухайн өдөрт нь шилжүүлнэ.

З.2. Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан нэгж, ажилтан нөлөөллийн мэдүүлгийг  бүртгэж, Ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулахад бэлтгэнэ.

3.3. Нөлөөллийн мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан Ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулна. 

3.4. Нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан тухайн этгээдийн үйлдлийг шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзвэл түүнийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэхээр Ерөнхий зөвлөлийн хуралдаанаас тогтоол гаргана.  

3.5. Нөлөөллийн мэдүүлгийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан загварын дагуу хөтлөөгүй, эсхүл мөн хуулийн 22.3, 22.4 дэх хэсэгт заасны дагуу ирүүлээгүй тохиолдолд хуульд заасан шаардлага хангуулахаар мэдүүлэг хөтлөгчид буцаана. 

3.6. Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан нэгж, ажилтан энэ журмын 3.4, 3.5-д заасны дагуу гарсан тогтоолыг ажлын 1 өдөрт багтаан холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтан, нөлөөллийн мэдүүлэг гаргагчид хүргүүлэх ажлыг зохион байгуулна.  

3.7. Ерөнхий зөвлөлөөс хүргүүлсэн саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт заасан хугацаанд шийдвэрлэж, хариу ирүүлээгүй тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хариуцсан нэгж, ажилтан эрх бүхий этгээдээс шалгалтын явцын талаар мэдээлэл авах, тухайн нөлөөллийн мэдүүлгийг нэн даруй шалгаж, хариу ирүүлэх талаар хүсэлт гаргах зэргээр холбогдох арга хэмжээг авна.  

Дөрөв. Нөлөөллийн мэдүүлгийн талаар мэдээлэх

            4.1. Ерөнхий зөвлөлийн хуралдаанаас энэ журмын 3.4, 3.5-д заасны дагуу гарсан  тогтоолын талаарх мэдээллийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст ажлын 1 өдөрт багтаан байршуулна. 

4.2. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6, 22.7 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн хариуг ажлын 1 өдөрт багтаан Ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.

Тав. Нөлөөллийн мэдүүлгийг хадгалах

5.1. Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан нэгж, ажилтан нь нөлөөллийн мэдүүлэг, түүнд холбогдох баримт материалыг зориулалтын сейф, төмөр шүүгээнд хадгална. Нөлөөллийн мэдүүлэг, түүнд холбогдох баримт материал, тэдгээрт дурдсан мэдээллийг бусдад задруулахыг хориглоно. 

5.2. Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан нэгж, ажилтан нь нөлөөллийн мэдүүлэг болон холбогдох бусад баримтыг зохих журмын дагуу архивд хүлээлгэн өгнө.

Зургаа. Хариуцлага

6.1. Энэ журмыг зөрчсөн шүүхийн захиргааны ажилтан холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

 

--о0о--