Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр                                                                                                Дугаар 20                                                                                                                                Улаанбаатар хот

 

 

Журам шинэчлэн батлах тухай

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 15 дугаар зүйлийн 15.2, Статистикийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 6 дугаар зүйлийн 2, 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 1, 3, 4, 19 дүгээр зүйлийн 1, 3, 4, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн дүрмийн 2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

1.“Шүүхийн статистикийн мэдээлэл, тайлан гаргах журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэ журмыг хэрэгжүүлэхийг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн /Ц.Мандах/, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2008 оны 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

 

 

 

ДАРГА                                             Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2018 оны 04 дүгээр сарын 20-ны

өдрийн 20 дугаар тогтоолын хавсралт

 

 

ШҮҮХИЙН СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ, ТАЙЛАН ГАРГАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн статистикийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, нэгтгэх, хэрэглэгчийг хангах, мэдээлэгчийн эрх, үүргийг тодорхойлох харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Энэ журам Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Статистикийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

1.3.Шүүхийн статистикийн мэдээлэл Статистикийн тухай хуулийн 5.1-д заасан хэлбэртэй байна.

1.4.Шүүхийн статистикийн анхан шатны мэдээлэгч[1] мэдээллийг батлагдсан маягт, нөхөх зааврын дагуу тогтоосон хугацаанд гаргах, хүргүүлэх, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.

1.5.Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн /цаашид “Хүрээлэн” гэх/ мэдээллийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, маягт, нөхөх зааврыг боловсронгуй болгох саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргах, анхан шатны мэдээлэгчийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, шүүх, шүүхийн захиргааны байгууллага, олон нийтэд мэдээлэх, статистикийн байгууллагатай харилцах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

           

 Хоёр.Шүүхийн захиргааны статистикийн мэдээллийн төрөл

2.1.Шүүхийн захиргааны статистикийн мэдээлэл[2]шүүн таслах ажиллагааны үндсэн, хураангуй, туслах гэсэн төрөлтэй байна.

2.2.Үндсэн мэдээллийг дараах маягтаар гаргана. Үүнд:

                        2.2.1.Анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн 20.. оны тайлан;

                        2.2.2.Анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн хохирогчийн 20.. оны тайлан;

                        2.2.3.Шүүхээс оногдуулсан ялын товчоон;

                         2.2.4.Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл;

                         2.2.5.Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл;

                        2.2.6.Анхан шатны шүүхийн шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн 20.. оны тайлан;

                         2.2.7.Шүүхийн таслан сэргийлэх арга хэмжээний 20.. оны тайлан;

2.2.8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 20.. оны тайлан.                                               

                        2.2.9. Давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн 20.. оны тайлан;

2.2.10.Давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг, гэмт хэргийн төрлөөр, 20.. оны тайлан;

                         2.2.11.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мэдээлэл;

                         2.2.12.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мэдээлэл;

2.2.13.Давж заалдах шатны шүүхийн зөрчлийн хэргийн 20.. оны тайлан.                                 

                         2.2.14.Хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн мэдээлэл;

                         2.2.15.Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн мэдээлэл;

                         2.2.16.Хяналтын шатны шүүхийн захиргааны хэргийн мэдээлэл;

            2.3.Улирал, хагас жилийн мэдээллийг хураангуй маягтаар гаргана.

2.4.Туслах мэдээллийг дараах маягтаар гаргана. Үүнд:

2.4.1.Иргэдийн төлөөлөгчийн оролцооны мэдээлэл;

2.4.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны мэдээлэл;

2.4.3.Бусад.

 

Гурав.Шүүхийн статистикийн мэдээллийг гаргах, хянах, хүргүүлэх

3.1.Шүүхийн статистикийн анхан шатны мэдээлэгч мэдээллийг батлагдсан маягтаар нэгтгэж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хянан баталгаажуулж, дор дурдсан хугацаанд бичгээр болон цахим хэлбэрээр Хүрээлэнд хүргүүлнэ:

3.1.1.Улирлын мэдээллийг 3, 9 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгож, 22-ны өдрийн дотор;

3.1.2.Хагас жилийн мэдээллийг 6 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгож, 22-ны өдрийн дотор;

3.1.3.Бүтэн жилийн мэдээллийг 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгож, 22-ны өдрийн дотор;

3.2.Зайлшгүй шаардлагатай нөхцөлд энэ журмын 3.1-т заасан хугацааг Хүрээлэн өөрөөр тогтоож болно.

3.3.Шүүхийн статистикийн анхан шатны мэдээлэгчээс ирүүлсэн мэдээллийг Хүрээлэн нэгтгэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга хянаж, баталгаажуулах бөгөөд шаардлагатай бол хяналт шинжилгээ, үнэлгээ хийж болно.

3.4.Хүрээлэн тухайн жилийн шүүхийн статистикийн нэгдсэн мэдээлэлд тулгуурлан Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн тайлан, түүнд хийсэн дүн шинжилгээг улирал, хагас, бүтэн жилээр Шүүхийн ерөнхий зөвлөлд, бүтэн жилээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид тус тус хүргүүлж, олон нийтэд мэдээлнэ.

3.5.Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны бүтэн жилийн тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Монгол Улсын шүүхийн тайлан”-д нийтэлнэ.

 

Дөрөв.Шүүхийн статистикийн мэдээллийн маягт, зааврыг батлах

4.1.Энэ журмын 2.2-т заасан шүүхийн статистикийн үндсэн мэдээллийн маягтын үзүүлэлт, аргачлал, зааврыг Үндэсний статистикийн хорооны зөвшөөрснөөр Шүүхийн ерөнхий зөвлөл баталж, мөрдүүлнэ.

4.2.Энэ журмын 2.3, 2.4-т заасан маягт болон төрийн байгууллагыг мэдээллээр хангахтай холбогдсон маягт, зааврыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар батална.

 

Тав. Хориглох зүйл

5.1.Шүүхийн статистикийн мэдээлэл, тайланг гаргах цагалбарыг зөрчихийг хориглоно.

5.2.Шүүхийн статистикийн анхан шатны мэдээлэгч, бусад ажилтан албан бус, баталгаажуулаагүй мэдээллийг түгээх, мэдээллийн эх сурвалжийг тогтоосон хугацаанаас өмнө устгах, үрэгдүүлэх, бусдад дамжуулахыг хориглоно.

 

Зургаа.Бусад

6.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

— о0о —

 

 

 

 

 


[1] “шүүхийн статистикийн анхан шатны мэдээлэгч” - бүх шатны шүүхийн тамгын газар.

[2] “шүүхийн захиргааны статистикийн мэдээлэл” - Үндэсний статистикийн хорооноос зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан журам, аргачлал, үзүүлэлтийн дагуу шүүхийн байгууллагын хэрэгцээнд зориулж цуглуулсан шүүн таслах ажиллагааны болон шүүн таслах ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл.

 

 

 

 

 

 

 

 

 

 

PDF файл хавсаргаагүй байна .