Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
№ | Эрх зүйн актын нэр | Батлагдан огноо | Дугаар | Нэмэлт, өөрчлөлт оруулсан байдал |
---|---|---|---|---|
№ | Эрх зүйн актын нэр | Батлагдан огноо | Дугаар | Нэмэлт, өөрчлөлт оруулсан байдал |
8 | ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЖУРАМ | 2019-09-12 | 0 | 2020 оны А/16 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан. |
7 | ХЭРЭГ, НЭХЭМЖЛЭЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ, ХУВААРИЛАХ БОЛОН ХЭРЭГ, МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ШҮҮГЧ, ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СУГАЛААГААР ТОМИЛОХ НИЙТЛЭГ ЖУРАМ | 2021-10-11 | 5 | |
6 | ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ | 2014-03-01 | 1 | |
5 | Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх хөтөлбөр | 2014-11-14 | 0 | Хөтөлбөрийг 2015-2020 онд хэрэгжүүлнэ. |
4 | Шүүгч, ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр | 2014-11-07 | 0 | Хөтөлбөрийг 2015-2020 онд хэрэгжүүлнэ. |
3 | Шүүх ба олон нийт хөтөлбөр | 2014-09-18 | 0 | Хөтөлбөрийг 2014-2016 онд хэрэгжүүлнэ. |
2 | Шүүхийн шинэ менежмент хөтөлбөр | 2014-09-10 | 0 | Хөтөлбөрийг 2014-2020 онд хэрэгжүүлнэ. |
1 | Шүүхийн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр | 2014-07-17 | 0 | Хөтөлбөрийг 2015-2017 онд хэрэгжүүлнэ. |