Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

Шүүгчийг сонгон шалгаруулах журам шинэчлэн батлах тухай

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

 

2014 оны 03 дугаар

сарын 06-ны өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

Шүүгчийн сонгон шалгаруулалт  зохион байгуулах журам батлах тухай

               Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5 дахь хэсгийн тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь: 

               Шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулах журмыг хавсралтаар баталсугай.

 

 

 

ДАРГА                                                  Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн

62 дугаар тогтоолын хавсралт

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

ЗОХИОН БАЙГУУЛАХ  ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

         1.1.Шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалт болон бүх шатны шүүхийн шүүгч, анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч /цаашид “шүүгч, Ерөнхий шүүгч” гэх/-ийн албан тушаалын сул орон тоо зарлах, бүртгэх, шалгалт зохион байгуулах ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийг сонгон шалгаруулах журам болон бусад хууль тогтоомжид уг журам нийцсэн байна.

Хоёр. Сонгон шалгаруулалтыг зарлах

         2.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар суурь болон сул орон тооны  сонгон шалгаруулалтыг зарлаж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасны дагуу олон нийтэд мэдээлнэ.

2.2.Бүртгэх хугацаанаас суурь шалгалтыг 45, сул орон тооны сонгон шалгаруулалтыг 21-ээс доошгүй хоногийн өмнө зарлана.

Гурав. Бүртгэх

3.1.Суурь шалгалтад оролцогч болон сул орон тооны сонгон шалгаруулалтад нэр дэвшигч www.shuugch.songon.mn хаягаар дагнасан шүүхийн чиглэлээр бүртгүүлнэ.

         3.2.Суурь шалгалтад оролцогч дагнасан шүүхийн хэд хэдэн чиглэлээр бүртгүүлж болно.

         3.3.Суурь шалгалтад оролцогч болон сул орон тоонд нэр дэвшигч /цаашид хамтад нь “Сонгон шалгаруулалтад оролцогч” гэх/ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн www.shuugch-songon.mn хаягт хавсаргаж оруулна.

3.4.Мэргэшлийн хорооны ажлын алба /цаашид “Ажлын алба” гэх/ нэр дэвшигчийн талаар хуульд зааснаас гадна нийгмийн даатгалын дэвтэр болон боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг нотлох баримт бичгийн талаар холбогдох байгууллагаас лавлагаа, мэдээлэл гаргуулан авч болно.

         3.5.Сонгон шалгаруулалтад оролцогч Монгол Улсын Үндсэн хуульд заасан болзол, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлага хангасан эсэхийг Ерөнхий зөвлөл хэлэлцэж, шийдвэрлэнэ.  

Дөрөв. Шалгалт зохион байгуулах

         4.1.Ажлын алба шалгалт эхлэхээс 7 хоногоос доошгүй хугацааны өмнө шалгалтын хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна. Тус хуваарьт шалгалт явуулах газар, огноо, цагийг тусгана.

4.2.Шалгалт авах танхимыг интернэт холболтоос тусгаарлана. Шалгалтын компьютерт хуулийн сангаас өөр мэдээлэл оруулахыг хориглоно. Шүүхийн мэргэшлийн хороо /цаашид “Мэргэшлийн хороо” гэх/ компьютерийг урьдчилан шалгасан байна.

4.3.Шүүгчийг сонгон шалгаруулах програмын хэвийн ажиллагааг Ажлын алба хариуцна. Техникийн саатлын улмаас шалгалтыг “сонгон шалгаруулалтын програм” ашиглан гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд шалгалтыг хойшлуулах, хугацаа сунгах эсэхийг шалгалтын танхимд хөтөлсөн тэмдэглэлийг үндэслэн Мэргэшлийн хороо шийдвэрлэнэ.

4.4.Сонгон шалгаруулалтад оролцогч шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө хүрэлцэн ирж, хувийн баримт бичгээ шалгуулан, суудлын дугаар сугалан шалгалтын танхимд нэвтэрнэ. Шалгалтын танхимд зөвхөн иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичгийг авч орно. Сугалсан дугаарын дагуу суусан эсэхийг Ажлын алба нягтлан шалгана.

4.5.Сонгон шалгаруулалтад оролцогч шалгалтын танхимд суудлаа эзэлсэний дараа Мэргэшлийн хороо шалгалт авах зааварчилгааг танилцуулж, шалгалтыг нэгэн зэрэг эхлүүлнэ. Шалгалтын явцыг дуу, дүрс бичлэгээр болон тэмдэглэл хөтлөн баримтжуулна.

         4.6.Сонгон шалгаруулалтад оролцогч шалгалтын явцад ярилцах, ямар нэгэн техник хэрэгсэл ашиглах зэрэг зөрчил гаргасан тохиолдолд шалгалтын танхимд хөтөлсөн тэмдэглэл, дуу, дүрс бичлэгийг үндэслэн Мэргэшлийн хороо тухайн хүний шалгалтыг зогсооно.  

4.7.Сонгон шалгаруулалтад оролцогч шалгалт үргэлжлэх хугацаанд хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас танхимаас түр гарах тохиолдолд Ажлын албаны ажилтан дагалдан хяналт тавина. Энэ тухай тэмдэглэл үйлдэж, Мэргэшлийн хороонд танилцуулна. 

Тав. Хориглох зүйл, хариуцлага

5.1.Дараах зүйлийг хориглоно:

          5.1.1. шалгалт эхлэх хугацаанаас хожимох;

          5.1.2. шалгалтын танхимд хууль, хуулийн тайлбар, ном, гарын авлагыг файл болон цаасан хэлбэрээр, гар утас, чихэвч, зөөврийн компьютер, аудио, видео техник хэрэгсэл, ноорог цаас, дэвтэр, үзэг, харандаа, флаш, зургийн аппарат зэрэг бусад адилтгах зүйлс авч орох, ашиглах;

          5.1.3.шалгалтын програмд нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй байхад түрүүлж нэвтрэх;

          5.1.4.шалгалтын явцад бусдад саад учруулах, ярилцах, бусдын гүйцэтгэлийг харах, ашиглах;

          5.1.5.өөр хүнийг шалгалтад оруулах, суудлын дугаарыг сольж суух;

          5.1.6.шалгалтын материалд тэмдэг, тэмдэглэгээ хийх /Тэмдэг, тэмдэглэгээ гэдэгт юуг ойлгохыг Мэргэшлийн хороо шийдвэрлэнэ/;

          5.1.7.сонгон шалгаруулалтад оролцогч сонгон шалгаруулалт зарласан хугацаанаас эхлэн өргөн мэдүүлэх үе шатыг дуусталх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Мэргэшлийн хорооны гишүүдтэй сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар ганцаарчлан уулзах, утсаар ярих, цахимаар харилцах.

5.2.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд  заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн зэрэг нь хожим илэрсэн тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэлээс хасаж, бүртгэлийг хүчингүйд тооцох эсэхийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шалгалттай холбогдох зөрчлийг Мэргэшлийн хороо шалгаж тус тус шийдвэрлэнэ.

Зургаа.Гомдол гаргах

6.1.Бүртгэлтэй холбоотой гомдлыг 3 хоногт Шүүхийн ерөнхий зөвлөлд, шалгалттай холбоотой гомдлыг 1 хоногт багтаан  Мэргэшлийн хороонд бичгээр гаргана.

6.2.Эрх бүхий этгээд гомдлыг үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгаж, 3 хоногийн дотор хариуг бичгээр өгнө.

 

PDF файл хавсаргаагүй байна .