Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр                                                                                                     Дугаар 47                                                                                                                                           Улаанбаатар хот

 

 

Журам батлах тухай

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7, Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

1.“Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 43 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

ДАРГА                                           Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2016 оны 06 дугаар сарын 16-ны

47 дугаар тогтоолын хавсралт

ШҮҮГЧ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч /цаашид “шүүгч” гэх/ адил шатны шүүхэд томилолтоор ажиллах харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай/ хууль болон бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

Хоёр. Томилолтоор ажиллах

2.1. Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүх таслах ажиллагааг хуульд заасан дэг журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шүүгчтэй зөвшилцсөний үндсэн дээр түүний гаргасан хүсэлтийн дагуу 3 ба түүнээс дээш сараар адил шатны шүүхэд томилолтоор ажиллуулж болно. Энэ тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол гаргана.

2.2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч дор дурьдсан үндэслэлээр шүүгч томилолтоор авч ажиллуулах тухай саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ. Саналд шүүгч томилолтоор ажиллуулах нөхцөл, шаардлага, хугацааг тодорхойлсон байна. Үүнд:

2.2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 104, 106 дугаар зүйлд заасны дагуу шүүгч чөлөө авсан;

2.2.2.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүгч урт хугацаагаар чөлөө авсан;

2.2.3.Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн;

2.2.4.Бусад зайлшгүй шаардлага.

2.3.Шүүхийн ерөнхий зөвлөл энэ журмын 2.2 дахь хэсэгт заасан саналыг нэгтгэж, нээлттэй зарлана.

2.4.Томилолтоор ажиллах тухай хүсэлтийг шүүгч өөрөө гаргана. Хүсэлтэд тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн саналыг хавсаргана.

2.5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба шүүгчээс ирүүлсэн хүсэлтийг нэгтгэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

2.6.Шүүгчийг түүний гаргасан хүсэлт, Ерөнхий шүүгчийн саналыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөл томилолтоор ажиллуулж болно.

2.7.Томилолтоор ажиллах тухай шийдвэр гармагц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны программд зохих өөрчлөлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба оруулна.

2.8.Тодорхой хэрэг, маргааныг хянан хэлэлцэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх/ хуульд заасан журмын дагуу, хамгийн ойр байрлах адил шатны шүүхийн шүүгч томилолтоор ажиллана.

2.9.Энэ журмын 2.8-д заасны дагуу шүүгч томилолтоор ажиллах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 08 дугаар тогтоолоор баталсан “Шүүгч, ажилтанд албан томилолт олгох журам”-ыг баримтална.

Гурав. Томилолтын хугацаа

3.1. Шүүгч томилолтоор 3-6 сарын хугацаатай ажиллаж болно.

3.2. Шүүхийн ерөнхий зөвлөл тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн санал, шүүгчийн хүсэлтийг тус тус үндэслэн томилолтын хугацааг сунгах, дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэнэ.

Дөрөв. Бусад

4.1. Шүүгчийн ажиллах нөхцөлийг хангах ажлыг томилолтоор авч ажиллуулах шүүхийн тамгын газар, цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар, шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн Ерөнхий зөвлөл тус тус хариуцна.

4.2. Томилолтоор ажиллах шүүгчид томилолтын зардал олгохгүй.

 

— о0о  —

 

 

 

 

 

 

 

 

 

 

PDF файл хавсаргаагүй байна .