Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

 

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр                                                                                                                        Дугаар 61                                                                                             Улаанбаатар хот

  

 

 

 

 

Журам батлах тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн төрөлжсөн архивын дүрмийг хавсралтаар баталсугай.

2. Дүрмийг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д үүрэг болгосугай.

3. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн энэ тогтоолыг дагаж мөрдсүгэй.

 

 

 

ДАРГА                                     Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015

оны 10 дугаар сарын 22-ны өдрийн

61 дүгээр тогтоолын хавсралт

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВЫН ДҮРЭМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Төрөлжсөн  архивын  удирдлага,   зохион  байгуулалт,   чиг  үүрэгтэй холбогдсон харилцааг энэ дүрмээр зохицуулна.

1.2.Архивын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид энэ дүрэм нийцсэн байна.

Хоёр.Төрөлжсөн архивын удирдлага, зохион байгуулалт

2.1.Төрөлжсөн архив нь Шүүхийн ерөнхий зөвлөл (цаашид "Ерөнхий зөвлөл" гэх)-ийн Ажлын албанд харьяалагдана.

2.2.Төрөлжсөн архив хэргийн төрлөөр бүтцийн нэгжтэй байж болно. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн тамгын газарт салбар архив ажиллана. Салбар архив Шүүхийн Тамгын газрын бүтцэд харьяалагдана.

2.3.Төрөлжсөн архивын бүтэц, орон тоо, ажиллах журам, албан тушаалын ангилал, зэрэглэлийг Ерөнхий зөвлөл, ажилтны ажил үүргийн хуваарийг Ажлын алба тогтооно.

2.4.Төрөлжсөн архивыг эрхлэгч, салбар архивыг архивч хариуцан ажиллана. Төрөлжсөн архивын эрхлэгчийг Ерөнхий зөвлөлийн даргад танилцуулснаар Гүйцэтгэх нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө. Салбар архивын архивчийг Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцуулснаар Шүүхийн Тамгын газрын дарга томилж, чөлөөлнө.

2.5.Төрөлжсөн архивын эрхлэгч архивыг хөгжүүлэх санал, санаачилга гаргах, төрөлжсөн архивыг төлөөлөх, иргэн, байгууллагатай хэлцэл хийх, салбар архиваас авах мэдээний загвар батлах болон архивын ажилтныг томилуулах, чөлөөлүүлэх, төрөлжсөн архивын төсвийн талаар Ажлын албанд санал гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж, эрх хэмжээний хүрээнд тушаал гаргана.

2.6.Төрөлжсөн архив ажлаа Ажлын албанд тайлагнана.

2.7.Төрийн архивын ажлын үндсэн зааврын 3.5.9-д зааснаар төрөлжсөн архивын дэргэд Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс /цаашид "комисс" гэх/ ажиллана. Комиссын бүрэлдэхүүн, ажиллах дүрмийг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга батална.

2.8.Төрөлжсөн архив хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

Гурав.Төрөлжсөн архивын чиг үүрэг

3.1 .Төрөлжсөн архив дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

З.1.1.архивын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт

тавих;

3.1.2.салбар архивын чиг үүргийг тогтоох, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

3.1.3.салбар архивын баримтыг хүлээн авах, хадгалах;

3.1.4.архивын баримтын данс бүртгэл хөтлөх;

3.1.5.архивын баримтыг сэлбэх, сэргээн засварлах;

3.1 .6.архивын үйлчилгээ үзүүлэх;

3.1.7.архивын тайлан, мэдээ гаргах;

3.1.8.шүүхийн архивыг хөгжүүлэх санал, санаачилга гаргах;

3.1.9.ижил  төрлийн   байгууллагатай   хамтран   ажиллах,   харилцан туршлага солилцох.

Дөрөв.Төрөлжсөн архивын санхүүжилт

4.1.Төрөлжсөн  архивын  үйл  ажиллагааны  зардлыг Ажлын  албанаас санхүүжүүлнэ.

4.2.Төрөлжсөн архивын санхүүжилтийг Ажлын албаны жил бүрийн төсөвт тусгана.

 

 

ооОоо

 

 

PDF файл хавсаргаагүй байна .