Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

 

 

 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ 

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

 

2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр                                                                                                         Дугаар 23                                                                                                                                   Улаанбаатар хот

  

 

 

Журам батлах тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

1.Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

ДАРГА                                     Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015

оны 05 дугаар сарын 08-ны өдрийн

23 дугаар тогтоолын хавсралт

НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛГИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгч /цаашид "мэдүүлэг хөтлөгч" гэх/ нар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/-д нөлөөллийн мэдүүлгийг хүргүүлэх, Ерөнхий зөвлөлд ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хүлээн авах, бүртгэх, холбогдох баримт бүрдүүлэх, шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шийдвэрлүүлэх, хариуг олон нийтэд мэдээлэх харилцааг энэ журмаар зохицуулна.

Хоёр.Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, холбогдох баримтыг бүрдүүлэх

2.1.Мэдүүлэг хөтлөгч, түүний даалгасан этгээд Ерөнхий зөвлөлийн 2013 оны 6 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу зохигч, хэргийн оролцогч нарт нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар тайлбарлан танилцуулж, гарын үсэг /гарын үсгийн тайллын хамт/ зуруулж, баталгаажуулна.

2.2.Мэдүүлэг хөтлөгч Ерөнхий зөвлөлийн 2013 оны 6 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу дараах үйлдэлд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө:

2.2.1.Хээл хахууль, шан харамж, бэлэг сэлт өгөхийг завдах;

2.2.2.Шүүгч болон гэр бүлийн гишүүдэд албан тушаал санал болгох;

2.2.3.Дарамт шахалт үзүүлэх;

2.2.4.Дарамтлах, заналхийлэх;

2.2.5.Доромжлох, гүтгэх;

2.2.6.Шүүгчийн бие, орон байр, унааны аюулгүй байдалд халдах;

2.2.7.Шийдвэрийг урьдчилан хэлэлцэхийг санал болгох;

2.2.8.Шийдвэрийн талаар урьдчилан зааварчилгаа өгөх;

2.2.9.Нөхцөл байдлыг тайлбарлах;

2.2.10.Бусад хэрэг, маргааны шийдвэрийг жишиг болгохыг санал болгох;

2.2.11.Бусад.

2.3.Нөлөөлөх гэж оролдсон үйлдлийн талаар мэдүүлэг хөтлөгч тухайн шүүхийн тамгын газрын даргад нэн даруй мэдэгдэнэ.

2.4.Шүүхийн тамгын газрын дарга энэ журмын 2.3-д заасан нөлөөлөх гэж оролдсон үйлдлийн талаар мэдсэн даруйд дараах ажиллагааг ажлын 3 өдрийн дотор зохион байгуулна:

2.4.1. Нөлөөлөх оролдлогыг гэрчлэх этгээдээс тайлбар гаргуулах;

2.4.2. Нөлөөлөх оролдлогын талаарх бусад баримтыг бэхжүүлж авах;

2.4.3. Нөлөөлөх гэж оролдсон үйлдлийг баталгаажуулах ажиллагаа хийсэн талаар тэмдэглэл үйлдэж, нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ажилтанд мэдэгдэж, хүргүүлэх;

2.4.4.Холбогдох баримт бүрдүүлсэн даруйд мэдүүлэг хөтлөгчид танилцуулж, хүлээлгэж өгөх.

2.5.Мэдүүлэг хөтлөгч дараах ажиллагааг хийнэ:

2.5.1.Бүрдүүлсэн холбогдох баримттай танилцаж, нягтлан шалгах;

2.5.2.Нөлөөлөх оролдлогын талаар тайлбар гаргах;

2.5.3.Нөлөөллийн мэдүүлэг, түүнд холбогдох баримтын хамт битүүмжилж, "Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын гарт" гэж хаяглан Шүүхийн тамгын газрын даргад хүлээлгэн өгөх.

2.6.Шүүхийн тамгын газрын дарга нэн даруй Ерөнхий зөвлөлд хүргүүлэх ажлыг зохион байгуулж, энэ тухай мэдүүлэг хариуцсан ажилтанд мэдэгдэж, бүртгэл хөтөлнө.

2.7.Энэ журмын 2.2.1-2.2.11 дэх хэсэгт заасан нөлөөлөх оролдлогыг Шүүхийн захиргааны ажилтан гаргасан бол нөлөөллийн мэдүүлгийг тайлбарын хамт битүүмжилж, "Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын гарт" гэж хаяглан Ерөнхий зөвлөлд шууд хүргүүлнэ.

2.8.Мэдүүлэг хөтлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу тус тус нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.

Гурав.Нөлөөллийн мэдүүлгийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, хадгалах

3.1 .Нөлөөллийн мэдүүлгийг Ерөнхий зөвлөлийн дарга хүлээн авч танилцаж нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ажилтанд холбогдох ажиллагааг хийлгэхээр шилжүүлнэ.

3.2.Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ажилтан ажлын 7 хоногийн дотор дараах ажиллагааг хийнэ:

3.2.1 .Нөлөөллийн мэдүүлэг, түүнд холбогдох баримтыг нягтлан шалгах, тодруулга авах;

3.2.2.Мэдүүлэг хөтлөгч болон бусад этгээдээс шаардлагатай гэж үзвэл нэмэлт тайлбар авах;

3.2.3.Бусад.

З.З.Мэдүүлэг хариуцсан ажилтан энэ журмын 3.3-т заасан баримтуудыг бүрдүүлж, Ерөнхий зөвлөлийн даргад танилцуулна.

З.4.Ерөнхий зөвлөлийн дарга нөлөөллийн мэдүүлэг болон түүнд холбогдох баримттай танилцаж, шаардлагатай гэж үзвэл Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

3.5.Шүүгчийн хараат бус байдалд халдсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж Ерөнхий зөвлөл үзвэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасны дагуу нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан этгээдийг шалгуулахаар нөлөөллийн мэдүүлэг, түүнд холбогдох баримт бичгийг Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт шилжүүлнэ.

З.6.Шүүгчийн хараат бус байдалд халдсан үйлдэлд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр байвал нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ажилтан Ерөнхий зөвлөлийн хүсэлт, нөлөөллийн мэдүүлэг, түүнд холбогдох баримт бичгийг харьяалах шүүхэд хүргүүлнэ.

3.7.Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ажилтан эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хариуг хүлээн авсан даруйд Ерөнхий зөвлөлийн даргад танилцуулж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь хэсэгт заасны дагуу 3 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ.

Дөрөв.Хариуцлага

4.1.Мэдүүлэг хөтлөгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгуй бол холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

4.2.Шүүхийн захиргааны ажилтан энэ журамд заасан үүргийг хэрэгжүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.

PDF файл хавсаргаагүй байна .