Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр                                                                                                                         Дугаар 95                                                                                                   Улаанбаатар хот

  

 

 

 

Журам батлах тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.5, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

1.”Шүүхийн тамгын газрын ажлыг үнэлж, дүгнэх журам”-ыг нэгдүгээр, “Шүүхийн тамгын газрын ажлын үнэлгээний хуудас”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д даалгасугай.

 

3.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГА                                           Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2014 оны 7 сарын 01-ний өдрийн

95 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

Шүүхийн тамгын газрын ажлыг үнэлж, дүгнэх журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Бүх шатны шүүхийн тамгын газар /цаашид "тамгын газар" гэх/-ын ажлын үр дүнг үнэлж, дүгнэх ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Шүүхийн тухай багц хууль болон бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн

байна.

1.3.Тамгын газрын ажлыг үнэлэхэд хууль тогтоомжийн хэрэгжилт, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлогын зорилт, түүний үр дүн, шүүхийн захиргааны төв байгууллагын шийдвэр, зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг иж бүрэн тооцох аргачлалыг баримтлана.

Хоёр.Үнэлгээний хамрах хүрээ

2.1.Тамгын газрын ажлыг дор дурдсан мэдээллийн эх сурвалжид тулгуурлан үнэлж, дүгнэнэ:

2.1.1.шүүхийн ойрын болон хэтийн зорилгод нийцүүлж тодорхойлсон зорилт, түүний хэрэгжилт;

2.1.2.тамгын газрын ажлыг оновчтой төлөвлөсөн байдал, түүний биелэлт;

2.1.3.шүүн таслах ажлын болон хэргийн хөдөлгөөний мэдээ. тайлан, санхүүгийн тайлан, тэнцэл;

2.1.4.олон нийтийн сэтгэл ханамжийн үнэлгээ;

2.1.5.шүүхийн цахим хуудас, хэвлэл мэдээлэл;

2.1.6.тухайн жилийн ажлын тайланд шүүгч, ажилтны өгсөн үнэлгээ;

2.1.7.тамгын газрын даргын үр дүнгийн гэрээний биелэлт;

2.1.8.явцын үнэлгээ, мониторингийн үр дүн;

2.1.9.аудитын үнэлгээ, дүгнэлт;

2.1.10.тахарын байгууллагын санал дүгнэлт.

Гурав.Үнэлэх шалгуур

3.1.Тамгын газрын ажлыг дараах багц шалгуурыг харгалзан үнэлж, дүгнэнэ.

3.1.1.шүүгчийн   хараат  бус,   шүүхийн   бие  даасан   байдлыг  хангаж,

хамгаалах;

3.1.2.шүүхийн захиргааны удирдлага;

З.1.3.шүүхийн хүний нөөцийн удирдлага;

3.1.4.шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийн удирдлага;

3.1.5.шүүхийн нээлттэй, ил тод байдал;

3.1.6.шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хангах.

3.2.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хамгаалах чиглэлээр дараах үзүүлэлтийг харгалзана:

3.2.1.шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн арга

хэмжээ;

3.2.2.шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар Тахарын албатай хамтран хэрэгжүүлсэн ажил;

3.2.3.шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажил;

3.2.4.шүүх хэвийн ажиллах эдийн засаг, хүний нөөц, техник зохион байгуулалтын нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдал.

З.З.Шүүхийн захиргааны удирдлагын чиглэлээр дараах үзүүлэлтийг харгалзана:

3.3.1.шүүхийн тухай багц хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн

хэрэгжилт;

3.3.2.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хэрэгжилт, үр дүн; З.З.З.шүүхийн иргэдийн төлөөлөгчийг ажиллуулсан байдал; 3.3.4.шүүхийн шуудангийн найдвартай ажиллагааг хангасан байдал; 3.3.5.шүүхийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаа;

З.З.6.эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалт;

3.3.7.хэргийн хөдөлгөөний удирдлага, үр дүн;

3.3.8. шүүхийн програм хангамж, сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн

ажиллагаа;

З.З.9.тайлан, мэдээг хугацаанд нь чанартай гаргаж ирүүлсэн байдал.

3.4.Шүүхийн   хүний   нөөцийн   удирдлагын   чиглэлээр   дараах  үзүүлэлтийг харгалзана:

3.4.1.хүний нөөцийн төлөвлөлт, судалгаа, мэдээллийн сан, өөрчлөлт хөдөлгөөний бүртгэл;

3.4.2.төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлбэр, ажлын байрны тодорхойлолт, шүүхийн захиргааны албан хаагчидтай үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулж, үнэлж дүгнэсэн байдал;

3.4.3.шүүгч, ажилтны мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх талаар санаачилсан ажил;

3.4.4.шүүгч, ажилтны нийгмийн баталгааг хангах талаар зохион байгуулсан ажил, үр дүн;

3.4.5.шүүхийн   захиргааны   ажилтны   харилцаа,   хандлага,   ёс   зүй,

хариуцлага.

З.5.Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах чиглэлээр дараах үзүүлэлтийг харгалзана:

3.5.1.шүүхийн төсвийн төлөвлөлтийг бодит хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсруулсан байдал;

3.5.2.төсвийн сахилгыг хангасан байдал;

З.5.З.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, бүрэн бүтэн байдлыг хангах, сайжруулах талаар зохион байгуулсан ажлын үр дүн;

3.5.4.нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандартын хэрэгжилт;

3.5.5.аудитын дүгнэлт, зөвлөмж;

З.6.Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг үнэлэхэд дараах үзүүлэлтийг харгалзана:

3.6.1 .шүүн таслах үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ;

3.6.2.шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийг олон нийтэд мэдээлсэн байдал;

З.6.З.төсөв, санхүүгийн ил тод байдал.

3.7.Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хангах ажлыг үнэлэхэд дараах үзүүлэлтийг харгалзана:

3.7.1.тамгын газрын үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол;

3.7.2.тамгын газрын ажлын талаар тухайн шүүхийн шүүгч, прокурор, өмгөөлөпн, иргэдээс тохиолдлын журмаар анкетын аргаар авсан 20-аас доошгүй хүний үнэлгээ.

Дөрөв.Үнэлэх аргачлал

4.1 Тамгын газрын үнэлгээнд шалгуур үзүүлэлт бүрээр дараах байдлаар үнэлгээг өгнө. Үүнд:

4.1.1.шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хамгаалах -15,

4.1.2.шүүхийн захиргааны удирдлага -30,

4.1.3.шүүхийн хүний нөөцийн удирдлага -20,

4.1.4.шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийн удирдлага -15,

4.1.5.шүүхийн нээлттэй, ил тод байдал -10,

4.1.6.шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хангах -10 оноог тус тус эзэлнэ.

4.2.Тамгын газрын ажлыг үнэлэхдээ дараах аргачлалыг баримтална:

4.2.1.тухайн ажил /зорилт/-ын гүйцэтгэл нь тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн, энэ талаар холбогдох шийдвэр, үр дүн гарч тогтворжсон бол 100 хүртэл хувь;

4.2.2.ажлын гүйцэтгэл нь тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч зохион байгуулалтын арга хэмжээ авсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, үр дүн нь гарч эхэлж байгаа бол 90.0 хүртэл хувь;

4.2.3.ажлын гүйцэтгэл нь тавьсан зорилтдоо хүрэхийн тулд өөрсдөөс хамаарах бүх шийдвэр гаргасан, санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн, дээд шатны байгууллагад хүргүүлсэн буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа бол гүйцэтгэлийн байдлыг харгалзан 70.0 хүртэл хувь;

4.2.4.ажлын гүйцэтгэл нь бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн бол хийгдэж байгаа ажлын төвшинг харгалзан 50.0 хүртэл хувь;

4.2.5.ажлын гүйцэтгэл нь бэлтгэл ажил хийгдэж дуусаад боловсруулалтын шатанд байгаа бол хийгдэж байгаа ажлын төвшинг харгалзан 30.0 хүртэл хувь;

4.2.6.ажлын гүйцэтгэл нь шаардлагатай тооцоо, судалгаа хийх, асуудал тодорхойлох зэрэг бэлтгэл хангахтай холбогдсон арга хэмжээг авч эхэлж байгаа бол ажлын төвшинг харгалзан 10.0 хүртэл хувь;

4.2.7.төлөвлөсөн ажлыг зохион байгуулаагүй бол биелэлтийг 0.0 хувь гэж үзнэ.

4.3.Ажлын үр дүнг дараах ангилалаар нэгтгэн дүгнэнэ:

а/Бүрэн хангалттай - 90.0-100.0

б/Хангалттай сайн - 80.0-89.9

в/Хангалттай - 70.0-79.9

г/Ажил сайжруулах шаардлагатай - 60.0-69.9

д/Хангалтгүй- 0.0-59.9.

Тав.Үнэлгээ хийх

5.1Тамгын газрын ажлыг үнэлэх ажлын хэсгийг Ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар байгуулна. Ажлын хэсгийг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ахална. Үнэлгээний хуудсыг энэ журмын хавсралтаар батална.

5.2.Ажлын хэсэг үнэлгээг тамгын газар бүрээр нэгтгэж, дүнг Ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

5.З.Нэгдсэн үнэлгээг Ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдээлнэ.

Зургаа.Урамшуулал, хариуцлага

6.1 .Ажлын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан тамгын газрыг дараах байр эзлүүлж, урамшуулна:

а/ Нэгдүгээр байр                           20.000.000 /хорин сая/төгрөг;

б/ Хоёрдугаар байр                        15.000.000 /арван таван сая/төгрөг;

в/ Гуравдугаар байр1                    0.000.000 /арван сая/төгрөг.

 

6.2.Нэгдүгээр байр эзэлсзн тамгын газрын даргад 2 сарын, хоёрдугаар байр эзэлсэн тамгын газрын даргад 1.5 сарын, гуравдугаар байр эзэлсэн тамгын газрын даргад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал тус тус олгоно.

6.З.Урамшууллын 30 хүртэл хувийг тамгын газрын ажилтныг урамшуулахад, 70 хүртэл хувийг шүүхийн ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тус тус зарцуулна.

6.4.Урамшуулалд зарцуулах хөрөнгийг төсөвт жил бүр тусгахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба хариуцан гүйцэтгэнэ.

6.5.Тэргүүн байрт шалгарсан тамгын газрын үйл ажиллагаа, сайн туршлагыг бусад шүүхийн тамгын газарт нэвтрүүлэх ажлыг Ажлын алба зохион байгуулна.

6.6.Үр дүнгийн гэрээнд заасан тохиолдолд "Ажил сайжруулах шаардлагатай" үнэлгээ нь тамгын газрын даргад хугацаатай үүрэг даалгавар өгөх, "Хангалтгүй" үнэлгээ нь тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно.

Долоо.Бусад

7.1 .Энэ дүрэмд Ерөнхий зөвлөлийн тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

-оОо-