Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

 

2014 оны 03 дугаар

сарын 06-ны өдөр

 

Дугаар 07

Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын шүүхийн нууцын журам

батлах тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын шүүхийн нууцын журам”-ыг нэгдүгээр, "Шүүхийн нууцын жагсаалт"-ыг хоёрдугаар, "Шүүхийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан"-г гуравдугаар, "Нууцын баталгаа"-г дөрөвдүгээр, "Ирсэн, илгээсэн нууц мэдээ, баримт бичиг, эд зүйлийн бүртгэл"-ийг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоолыг 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоолын биелэлтэп хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, шүүхийн Тамгын газрын дарга нарт  үүрэг болгосугай.

                                                                                                                                                                              

                                                                                                                                                                                                                                            

 

ДАРГА                                                 Н.ЛҮНДЭНДОРЖ

 


                                                                                                                                                                                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014

 оны 03 дугаар сарын 06 -ны өдрийн

 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН НУУЦЫН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүгч, шүүхийн захиргааны ажилтан Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад төрийн, байгууллагын, хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

Хоёр. Шүүхийн нууц

2.1.Монгол Улсын шүүхийн нууцад дараах зүйлийг хамааруулна:

            2.1.1өвлөлдөх тасалгаанд шүүгчийн гаргасан санал;

            2.1.2.бусад байгууллагаас ирүүлсэн нууц баримт бичиг;

            2.1.3өрийн, байгууллагын болон хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэр, магадлал, тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл;      

            2.1.4.хэрэглэгчийн нэр, нууц үг;

            2.1.5.програмын өгөгдлийн сан;

                        2.1.6.компьютерт боловсруулсан нууц мэдээ, мэдээлэл, баримт бичиг;

            2.1.7.шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх явцад мэдсэн төрийн нууц, байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, биет зүйлс;

            2.1.8.шүүгчийн мэргэшлийн үнэлгээний дүн;

            2.1.9.шүүгчийн хувийн хэрэг;

            2.1.10.тухайн шүүгчийн цалингийн нийт хэмжээ;

            2.1.11.шүүхийн барилга байгууламжийн схем зураг;

 

Гурав. Нууцын эрхлэгчийг томилох

3.1.Төрийн нууцын тухай хуульд заасныг үндэслэн нууцын эрхлэгчээр ажиллуулах ажилтныг эрх бүхий байгууллагад танилцуулж, зөвшөөрөл авсны дараа тамгын газрын дарга томилно.

3.2.Тамгын газрын дарга нууцын эрхлэгчид Төрийн, Байгууллагын болон Хувь хүний нууцын тухай хууль бусад хууль тогтоомжийн талаар зааварчилгаа өгч, нууцын баталгааг бичгээр гаргуулна.

3.3.Нууцын эрхлэгч нь эрх бүхий албан тушаалтныг шүүхийн нууцад хамаарах зүйлтэй танилцахад нууцын баталгаа гаргуулна.

            3.4.Нууцын эрхлэгчийг эзгүй байх тохиолдолд түүний чиг үүргийг тамгын газрын дарга гүйцэтгэнэ.

Дөрөв.Шүүхийн нууцад хамаарах зүйлийг хүлээн авах

4.1.Шүүхийн нууцад хамаарах зүйлийг нууцын эрхлэгч битүүмжлэлийг шалган, хүлээн авч, "Ирсэн, илгээсэн нууц мэдээ, баримт бичиг, эд зүйлийн бүртгэл"-ийг хөтөлнө.

4.2. Нууцын эрхлэгч шүүхэд ирсэн нууцад хамаарах зүйлийн бүрдэл дутуу, дугтуй, хайрцаг сав, баглаа боодол задарсан, гэмтсэн байвал энэ тухай хаяглан ирүүлсэн байгууллага, албан тушаалтанд болон тамгын газрын даргад нэн даруй мэдэгдэнэ. Шаардлагатай гэж үзвэл тагнуулын байгууллагад хандаж болно.

4.3.Хуульд заасны дагуу шүүгч тусгай санал бичгээр гаргасан тохиолдолд хавтаст хэрэгт битүүмжлэн хавсаргана.

4.4.Нууцын зэрэглэлтэй баримт бичгийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд гарын үсэг зуруулан нууцын эрхлэгч биечлэн хүлээлгэн өгнө.

4.5.Хэрэг тухайн баримт бичгийн зэрэглэлээс хамаарч "онц чухал-маш нууц", "маш нууц", "нууц" гэсэн тэмдгийг тухайн баримт бичгийн баруун дээд өнцөгт нууцалсан зэрэглэлээр дарж баталгаажуулна. Шүүхийн нууцын зэрэглэлийг тодорхойлсон тэмдгийг шүүхийн нууцад үл хамаарах мэдээ, баримт бичиг, бусад зүйлд хэрэглэхийг хориглоно.

Тав.Шүүхийн нууцад хамаарах зүйлийг хадгалах, хамгаалах, ашиглах

5.1.Шүүхийн нууцад хамаарах зүйлийг хадгалах, хамгаалах, ашиглуулах, хяналт тавих үүргийг нууцын эрхлэгч хариуцна.

            5.2.Нууцын эрхлэгч нь шүүхийн нууцад хамаарах зүйлийг галын болон бусад эрсдлээс хамгаалагдсан тусгай сейфэнд хадгална.

            5.3.Шүүхийн нууцад хамаарах шүүхийн шийдвэрийн эх хувийг нууцын эрхлэгч хадгалах бөгөөд энэ тухай мэдээллийг бичиг хэргийн ажилтанд өгнө.

            5.4.Төрийн, байгууллагын болон хувь хүний нууцтай зохих журмын дагуу танилцсан шүүгч, ажилтан түүнийг бусдад задруулахыг хориглоно.

            5.5.Нууцын зэрэглэлтэй эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа нууцын эрхлэгч эд мөрийн баримтын хамт Тагнуулын ерөнхий газрын архивт хүлээлгэн өгнө.

5.6.Нууцын эрхлэгч энэ журмын 2.1-д заасан баримт бичигтэй танилцсан эрх бүхий албан тушаалтнаар нууцын баталгааг тухай бүр гаргуулан авч байна.

Зургаа. Хариуцлага

6.1.Нууцын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үүргийг Тамгын газрын дарга хариуцна.

6.2.Энэ журмыг зөрчсөн шүүгч, ажилтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн нууцын тухай, Захиргааны хариуцлагын тухай, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлагыг эрх бүхий албан тушаалтан ногдуулна.

 

 

                                                            -o0o-

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014

 оны 03 дугаар сарын 06 -ны өдрийн

 07 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

 

 

 

Шүүхийн нууцын жагсаалт

Нууцад хамаарах зүйлийн нэр

Нууцын зэрэглэл

Онц чухал- маш нууц

 

Маш нууц

 

Нууц

 

1.

Зөвлөлдөх тасалгаанд шүүгчийн гаргасан санал

 

 

+

2.

бусад байгууллагаас ирүүлсэн нууц баримт бичиг

 

Нууцалсан зэрэглэлээр

3.

төрийн, байгууллагын болон хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэр, магадлал, тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл

 

 

 

Нууцалсан зэрэглэлээр

4.

хэрэглэгчийн нэр, нууц үг

 

 

+

5.

програмын өгөгдлийн сан

 

 

+

6.

компьютерт боловсруулсан нууц мэдээ мэдээлэл, баримт бичиг

 

 

+

7.

шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх явцад мэдсэн төрийн, байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, биет зүйлс

 

 

Нууцалсан зэрэглэлээр

8.

шүүгчийн мэргэшлийн үнэлгээний дүн

 

 

+

9.

шүүгчийн хувийн хэрэг

 

 

+

10.

тухайн шүүгчийн цалингийн нийт хэмжээ

 

 

+

11.

шүүхийн барилга байгууламжийн схем зураг

 

 

+

 

 

 

                                                                   -o0o-

 

 

 

 

 

 

 


 

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014

 оны 03 дугаар сарын 06 -ны өдрийн

 07 дугаар тогтоолын гуравдугаар хавсралт

 

 

Шүүхийн нууцтай

танилцах эрх бүхий албан тушаалтан

Албан тушаал

Нууц хэрэг,баримт бичигтэй танилцах хүрээ

1.

Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч

Чиг үүрэгт хамаарах асуудлаар

2.

Шүүхийн тамгын газрын дарга

Бүх асуудлаар

3.

Шүүхийн нууцын эрхлэгч

Бүх асуудлаар

4.

Шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн

Чиг үүрэгт хамаарах асуудлаар

5.

Шүүхийн захиргааны ажилтан

Эрхлэх асуудлаар

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014

 оны 03 дугаар сарын 06 -ны өдрийн

 07 дугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралт

 

НУУЦЫН БАТАЛГАА

20 … оны … сарын...-ны өдөр                                                                                                                                                                    …-ны өдөр                                                                                                                                                                                                                                                                ……………........... хот/сум

                                                                                                                                                                      Албан тушаал, ажил үүргийн хувьд төрийн нууцыг мэдсэн …………..…………

….…………………………………………………………………………….....………….………………..……………………………………………………………................................ ажилтай ………….. овогтой /эцэг, эхийн нэр/ ……………………………... -ны ……………………………. би танилцсан төрийн нууц баримт бичиг, эд зүйлийн нууцлалыг чанд хадгалж хамгаалахаа баталж байна. Хэрэв би өөрийн мэдсэн төрийн нууцыг задруулбал, түүнчлэн төрийн нууцад хамаарах баримт бичиг, эд зүйлийг үрэгдүүлбэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 87, 88 дугаар зүйл, Төрийн нууцын тухай болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.

БАТАЛГАА ГАРГУУЛСАН: ……………………………….. /      бүтэн нэр             /                                                                                                                                                                                                                                                           /

                                                             /гарын үсэг/                                                                                                                                                                                                                                                                  (гарын үсэг)                                                                                                                                                                                                                                                  

……………………………………………………………………………………………………

(албан тушаал)

БАТАЛГАА ГАРГАСАН: ……………………………… /          бүтэн нэр             /                                                                                                                                                                                                                                                                       /

                                                         /гарын үсэг/                                                                                                                                                                                                                                                                  (гарын үсэг)

ОРШИН СУУХ ХАЯГ: ………………………………….……………………………………..

……………………………………………………………………………………………………

Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйл. Төрийн нууц задруулах

87.1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

87.2.Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйл.

Төрийн нууц мэдээ, баримт бичиг, эд зүйлийг үрэгдүүлэх

88.1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, албан үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн З4 дүгээр зүйл.

Улсын нууц хадгалах, хамгаалах журам зөрчих

Төрийн нууц хадгалах, хамгаалах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

                                                                                                                                                                      Төрийн нууц хадгалах, хамгаалах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

 

ТАНИЛЦСАН: ……………………………………………/ бүтэн нэр /

(гарын үсэг)         

 

20 … оны … сарын … -ны өдөр

 


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014

 оны 03 дугаар сарын 06 -ны өдрийн

 07 дугаар тогтоолын тавдугаар хавсралт

 

 ИРСЭН, ИЛГЭЭСЭН НУУЦ МЭДЭЭ, БАРИМТ БИЧИГ, ЭД ЗҮЙЛИЙН БҮРТГЭЛ

 

д/д

ирсэн/ илгээсэн нууц мэдээ, баримт бичиг, эд зүйлийн

 

товч утга

нууцын зэрэглэл

ирсэн,илгээсэн

байгууллага

хавтас,

хуудас-ны тоо

тодор-

хойлолт

хүлээн авсан хүний гарын үсэг, огноо

хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг, огноо

огноо

дугаар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-o0o-

 

 

PDF файл хавсаргаагүй байна .