Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

 

 

 

 

 

 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ 

 

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН 

ТОГТООЛ 

 

 

 

 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр                                                                              Дугаар 06                                                                                         Улаанбаатар хот

 

 

Баримт, загвар батлах тухай

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт”-ыг 1 дүгээр, "Нөлөөллийн мэдүүлэг"-ийн загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. "Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт, "Нөлөөллийн мэдүүлэг"-ийн загварыг 2013 оны 06 дугаар сарын 10ы өдрөөс эхлэн бүх шатны шүүхийн үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг шүүхийн тамгын газар, хэлтэс, албаны дарга нарт, түүний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагвад даалгасугай.

 

 

 

 

                      ДАРГА                                                     Н.ЛҮНДЭНДОРЖ