Санал хүсэлт Холбоо барих

Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

 
 ҮНДСЭН ХУУДАС   |    ЖАГСААЛТРУУ БУЦАХ   |    ХЭВЛЭХ
 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 03
Төрийн ордон,Улаанбаатар хот
ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАНАВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Шүүхийн ерөнхий зөвлөл /Ш.Батбаяр/-д даалгасугай:
1/иргэнд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, зориулалтын шаардлага хангасан барилга байгууламж барихад шаардагдах зардлыг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2022-2026 оны жил бүрийн Улсын төсвийн төсөлд тусган үе шаттайгаар шийдвэрлэх;
2/шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үндсэн цалингийн хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр дахин нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
3/Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангахад шаардагдах нэмэлт зардлыг санхүүжүүлэх;
4/Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлд заасан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн албан хаагчийн цалинг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолоор баталсан цалингийн сүлжээнд нэмж тусгах.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /С.Бямбацогт/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

 

PDF файл хавсаргаагүй байна .