БАРИМТ БИЧГИЙН ЭЗЭМШИГЧЭЭР ТОГТООЛГОХ
ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:
2011.01.11 Дархан-Уул аймаг
Нэхэмжлэгч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэнд РД........................
Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /
Нэхэмжлэлийн шаардлага: Доржийн Цэнд гэж бичигдсэн Алдарт эхийн одонгийн үнэмлэхний эзэмшигчээр тогтоолгох
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1959 онд Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн….. Миний алдарт эхийн одознгийн үнэмлэхэн дээр миний овгийг Доржийн Цэнд гэж буруу бичсэн байсан, ИБМУТ-ийн лавлагаанд мөн адил Доржийн Цэнд гэж буруу бичигдсэн байна. Миний иргэний үнэмлэх болон олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэрт Дашийн Цэнд гэж бичсэн байгаа тухайн үеийн хариуцлагагүй хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж миний эрх ашиг зөрчигдөж байгаа учир иргэний үнэмлэх, олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр зэргийг үндэслэн Доржийн Цэнд гэж бичигдсэн алдарт эхийн одонгийн үнэмлэхний эзэмшигч нь Дашийн Цэнд намайг мөн гэдгийг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлдээ:
1. ИБМУТ-ийн лавлагаа 1 ш
2. Алдарт эхийн одонгийн үнэмлэхний хуулбар 1ш
3. Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрийн хуулбар 1ш
1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш
2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариаттай/ зэргийг хавсаргав.
Нэхэмжлэл гаргасан:................................ /Дашийн Цэнд/
Төрийн сангийн 190.000.941 дансанд 70200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/