ХАМТЫН АМЬДРАЛТАЙ БАЙСНЫГ ТОГТООЛГОХ
ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:
2015.09.05 Дархан-Уул аймаг
Нэхэмжлэгч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэндмаа РД.............................
Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /
Нэхэмжлэлийн шаардлага: Баатарын Баттай хамтын амьдралтай байсныг болон охин Ц.Намууны төрсөн эцэг нь Б.Батыг мөн гэдгийг тогтоолгох
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1995 онд талийгаач нөхөр Б.Баттай танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд 1999-11-15-нд охин Ц.Намуун төрсөн. Бид албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид өөрийн гэсэн орон байргүй байсан учир хоёр биенийхээ эцэг эхийнд хамтдаа амьдарч байсан. Гэтэл 2007-08-15-нд нөхөр маань өвчний улмаас нас барсан учир талийгаачийн төрсөн ах одоо Дархан сум 5-р баг, 20-7-20 тоотод суух Б.Болд болон түүний эхнэр Ц.Цэцгээ нарыг гэрчээр асууж биднийг хамтын амьдралтай байсныг болон 1999-11-15-нд төрсөн охин Намууны төрсөн эцэг нь Б.Бат гэдгийг сэргээн тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлдээ:
1. Талийгаач нөхрийн нас барсны гэрчилгээний хуулбар 1 ш
2. Багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт 1 ш
3. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 ш
4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1 ш
5. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариаттай/ зэргийг хавсаргав.
Нэхэмжлэл гаргасан:................................ /Дашийн Цэндмаа/
Төрийн сангийн 190.000.941 дансанд 70200 төгрөг /бүх банкаар/