ЗАГВАР ХЭВЛЭХ

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2015.11.17                                                                                                                Дархан-Уул аймаг

 

Нэхэмжлэгч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн ­Цэнд ­ РД.....................

Харилцах утас : ­......... / гэр /, ........................ / гар утас /

Хариуцагч:   Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 9 дүгээр

                                  байрны ....ийн ..... тоотод суух, регистрийн дугаар: ТИ...................... Монгол овгийн Баатарын Бат

                                            Харилцах утас : .............. /­ гэр /, .................. / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Баатарын Батад зээлүүлсэн 1000000 төгрөг, түүний хүү 360000 төгрөг нийт 1360000 төгрөг гаргуулах

Нэхэмжлэлийн үндэслэл:  Миний бие Д.Цэнд нь Б.Бат болон түүний эхнэр Д.Должин нартай зээлийн гэрээ бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 1000000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Бат-д зээлдүүлсэн юм. Б.Батаас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Б.Батаас үндсэн зээл 1000000 төгрөг түүний хүү 360000 төгрөг бүгд 1360000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлдээ:

1.    Б.Баттай хийсэн зээлийн гэрээний хуулбар

2.    Гэрээний биелэлтийг шаардаж байсан баримт 2 ш

3.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны  баримт 1ш

4.    Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь

5.    Иргэний үнэмлэхний хуулбар /нотариат/зэргийг хавсаргав./Албан байгууллага бол байгууллагын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж хавсаргана./

 

Нэхэмжлэл гаргасан:................................  /Дашийн Цэнд/

 

 

 

 

Төрийн сангийн  190.000.941 дансанд ....... төгрөг  /банк хамаарахгүй тушаах/

 

 

 

 

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГЭЭР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА 3-5 ЖИЛ БАЙДГИЙГ АНХААРАХ

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МАРГААН ХУГАЦААГҮЙ