Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

 

 

1926 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хуралдсан БНМАУ-ын Засгийн газрын 15 дугаар тогтоол, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас баталсан "Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийн үндсэн дээр 1926 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хантайшир уулын аймагт /одоогийн Завхан аймаг/ ардын шүүх байгуулах тухай шийдвэр гарснаар Завхан аймагт шүүх байгуулагдах эрх зүйн үндэс тавигджээ.

 

УИХ-аас шүүхийн тухай багц хуулиуд 2013 онд батлагдан гарч хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Завхан аймагт Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн 4 шүүх, шүүхийн тамгын газар гэсэн бүтэцтэйгээр шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байна.

 

1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн "Шүүх байгуулах тухай хууль”-иар Завхан аймгийн шүүх бие даасан тамгын хэлтэстэй байхаар шийдвэрлэсэн.

 

2013 оны 04 дүгээр сарын 15-наас Шүүхийн захиргааны тухай хууль хэрэгжиж эхэлснээр шүүхийн тамгын хэлтэс нь Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар болж одоо шүүхийн захиргааны ажилтан-15, үйлчилгээний ажилтан 10, нийт 26албан хаагчтай.

 

Тамгын газар нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгөөс оролцохгүйгээрШүүхийн захиргааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, дараах үндсэн үйл ажиллагааг эрхэлнэ:

-Шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах;

-Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах;

-Шүүхийн хүний нөөцийг удирдах;

-Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах;

-Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах зэрэг болно.

Тамгын газар үйл ажиллагаандаа Шүүхийн захиргааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Төрийн албаны тухай хуулийн7 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.

 

Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл,тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолт, ажил, үүргийн хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

 

 

 

 

 /Шүүхийн тамгын газрын хамт олон/

 

 

Шүүхийн тамгын газрын ажилтнуудын утасны жагсаалт
 
Шүүхийн тамгын газар
д/д Нэр Албан тушаал Гар утас Суурин утас
 
1 Б.Амартүвшин Дарга 88014548 70463969
2 Х.Дорждэрэм ШЗБХМ 89999984 70463068
3 Д.Бат-Отгон Шүүгчийн туслах 99829329  
4 П.Янжмаа Шүүгчийн туслах 89908206  
5 Б.Бавуудорж Шүүгчийн туслах 89782838  
6 Н.Дэлгэрцэцэг Шүүгчийн туслах 99228864  
7 Ш.Дорж-Очир Шүүгчийн туслах 96964077  
8 Б.Ариунзаяа Шүүгчийн туслах 88730141  
9 О.Түвшинжаргал Шүүгчийн туслах 96718822  
10 Б.Цэрмаа Шүүгчийн туслах 90907521  
11 Б.Долгорсүрэн ШХНБД 94119491  
12 М.Пүрэвдорж ШХНБД 99996339  
13 Г.Эрдэнэжаргал ШХНБД    
14 Ч.Алтанзул ШХНБД 94557685  
15 Б.Нинжбадгар Эвлэрүүлэн зуучлагч 99870843 70463071
16 С.Оюунтунгалаг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн 88468778 70463630
17 Б.Сандагдорж МТМ 88186192  
18 Ж.Ганзориг Нягтлан бодогч 99017789 70462143
19 Д.Хаянхярваа Нярав 93077083 94306082
20 Э.Гантулга Архивч 98189919  
21 Ч.Мөнхжаргал ЭЗ туслах    
22 Л.Бадамдорж Жолооч 99460158  
23 Б.Нацагдорж Жолооч 98462323  
24 Н.Мөнхбаатар Бичиг хүргэгч 86069983  
25 Б.Саруул Үйлчлэгч 98628211  
26 Ш.Даваасүрэн Үйлчлэгч 99466383 91036383