ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ

 

Манай шүүх нь Монгол Улсын Их хурлын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүх  байгуулах тухай, Монгол улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн

1, 2, 3 дугаар зүйлүүдийг үндэслэн 2013 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрийг

харьяалан иргэн эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааг эрхлэн үйл ажиллагаа эхлүүлсэн.

Тус шүүх нь шинэ байгуулагдсан МУ-ын хамгийн отгон   шүүхийн хамт олныхоо хувьд маш олон зорилтыг тавиж ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд шүүхийн шинэчлэл

өөрчлөлтийн шаардлагад нийцсэн соёлтой, хариуцлагатай, итгэл даахуйц шүүх байж чадна гэдэгт бид итгэлтэй байна.

Тус шүүх нь одоогоор 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг

сэргээн тогтоох, хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх үйл хэргийг эрхэм зорилго болгон ажиллаж байна.